Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, шинэ дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайдуудыг томилсон зэрэг онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Өнгөрсөн даваа гарагт Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, үүрэг ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад хариуцлага тооцов.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд, Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Энхбат нарыг томилсон юм.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг ажлаас нь чөлөөлсөн юм.
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхдээ төрсөн хүү Б.Чулуудайнхаа компанид давуу байдал үүсгэсэн үндэслэлээр хорих ял оноосон. Тэгвэл Э.Бат-Үүлийн тэргүүлдэг “Гэр хороолол хөдөлгөөн”-өөс хэвлэлийн хурал хийж, С.Амарсайхан, Су.Батболд нарыг АТГ-т шалгуулах хүсэлт хүргүүлж байгаа талаараа мэдэгдсэн юм.
“Гэр хороололол хөдөлгөөн”-өөс “Э.Бат-Үүл гэдэг хүн гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхлүүлснээрээ хашааны газрыг үнэ цэнтэй болгосон. Тэр хотын даргаар ажиллаж байхдаа хашаандаа бизнес хийх, хашаагаа орон сууцаар солих боломжийг олгосон төдийгүй, гэр хорооллынхонд ажлын байртай болох, ажилтай орлоготой болох бүх л боломжийг олгосон цорын ганц хүн. Гэтэл Э.Бат-Үүлийг үйл хэргийг харлуулж, гутаахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлт хууль бус байсан, гэр хорооллын дахин төлөвлөлт ямар ч шаардлагагүй ажил байсан гэх мэтээр МАН-ынхан дайрсаар байна. 2016 онд МАН засгийн эрхийг авсан даруйдаа “Гэр хорооллын дахин төлөвлөлт гэх том төслийг бүхэлд нь зогсоосон. Зогсооход гар бие оролцсон хүмүүсийнх нь нэг нь тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Су.Батболд. Дараагийн хүн нь Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн Шадар сайд С.Амарсайхан. Энэ хоёр нийлээд “Гэр хорооллын дахин төлөвлөлт хууль бус байсан” гэж эсэргүүцэж байсан. МАН-ынхны бодлогыг бид ерөөсөө ойлгохгүй байна.
С.Амарсайхан, Су.Батболд нар гэр хорооллын дахин төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлж ирсэн Э.Бат-Үүлийг хилс хэрэг тохон, хуурамч хохирол бий болгож, шүүхээр ял өгүүлж, хэлмэгдүүллээ. Шүүх хуралдаанд оролцсон хүмүүс “Э.Бат-Үүл бол гэм буруугүй юм байна” гэдгийг нүдээрээ харсан. Дээр нь шүүх хуралдаан оролцсон хөндлөнгийн шинжээч нар “Э.Бат-Үүлийг улсад учруулсан хохирол гэдэг мөнгөн дүн нь нотлогдохгүй байна” гэж хэлсээр байтал нь ял өгсөн түүнийг зориудаар хэлмэгдүүлсний баталгаа. Энэ бол зохиомол хэрэг гэдэг нь шууд харагдаж байгаа. Гэр хорооллыг иргэдийг сайхан амьдруулах гэсэн түүнийг үйл хэргийг нь яллалаа. Түүнийг гэр хороололтой нь хамт хорилоо гэж бид харж байгаа. Шударга үнэнийг ялуулахын төлөө бид тэмцэх болно. Өнөөдөр бид С.Амарсайхан, Су.Батболд нарыг АТГ-т шалгуулахаар өгч байна” гэсэн юм.
Олон улсын цанын холбооноос олимпын эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргасан билээ.
Уг чансаагаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпын наадамд оролцох боломжтой болсон юм. Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн болзлыг хангасан бөгөөд Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх аж.
ОУХМ Б.Ачбадрах нь дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод өрсөлдөж байсан туршлагатай. Харин Тэшүүр, биатлоны олон улсын холбооноос олимпын эрхийн хуваарилалт хийсний дараа нэгдүгээр сарын 21-нд нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах аж. Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар хэлэлцэж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн зөвшилцөх саналыг дэмжсэн юм.
Улмаар БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Э.Сарантогосыг томилохыг 80.8 хувийн саналаар, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар П.Сэргэлэнг томилохыг 86.5 хувийн саналаар, Швейцары Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмааг томилохыг 88.5 хувийн саналаар дэмжиж тус тус томилсон байна. Харин БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа, Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг нарыг эгүүлэн татахаар болсон.
УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Шадар сайд С.Амарсайхан холбогдог албаныхан үүрэг даалгавар өгсөн Үүнд:
Засгийн газрын ээлжит хуралдаан зарим албан тушаалтныг дэд, сайд, Төрийн нарийн бичгийн даргад томилохоор болсон. Шинээр томилогдохоор болсон шинэ дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар:
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан коронавирусийн шинэ төрлийн омикрон хувилбар тархалт, тандалтын талаар мэдээлэл өгөх үеэрээ “Монгол Улсад омикрон хувилбарын тархалт 90 хувьтай байгаа” тухай мэдэгдсэн.
Тэрбээр “ХӨСҮТ-д хувилбарын тандалтын шинжилгээ хийгддэг. Тус тандалт оны өмнөх шинжилгээгээр нийт тохиолдлуудын 1-3 хувь нь омикрон хувилбарын тархалт байсан бол он гараад эхний долоо хоногт 40-50 болж ихэссэн. Харин хоёр дахь долоо хоногт 60-70 болж өссөн. Хамгийн сүүлд, нэгдүгээр сарын 17-ны шинжилгээгээр омикроны тархалт 90 хувьд хүрсэн байна. Бид PCR болон бүрэн геномийн дараалал тодорхойлох шинжилгээгээр дээрх хувь тоог баталгаажуулж явдаг” гэсэн юм.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ, “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсноо зарласан. Тодруулбал, зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 1.3-1.5 хувийн хөнгөлттэй зээл олгох юм.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 70 орчим хувь буюу 43,236 нь Улаанбаатар хотод байдаг. Судалгаагаар цар тахлын үед уг салбарын 96 хувь нь санхүүгийн эрсдэлд өртсөн байгааг тогтоожээ. Мөн тэдгээрийн 95 хувьд нь тус хүндрэлийг давахад зайлшгүй нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа аж.
ЭРГЭЛТИЙН ТОЙМ: БОАЖ-ын сайд Н.Уртнасанг ажлаас нь чөлөөлж, С.Амарсайхан, Су.Батболд хоёрыг АТГ-т шалгуулах хүсэл хүргүүлсэн ДОЛОО ХОНОГ |
|
2024-12-11 13:15:32
2024-12-11 11:38:18
2024-12-11 11:16:58
2024-12-11 11:16:53
2024-12-11 10:57:24
2024-12-11 10:35:47
2024-12-11 09:49:34
2024-12-11 09:02:28
2024-12-11 09:00:00
2024-12-11 08:36:26
2024-12-11 08:14:14
2024-12-11 07:00:05
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 06:00:00
2024-12-11 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |