...Тэд өдөр бүр нэг дэвжээн дээр нэг зорилгын төлөө гарч ирдэг. Бүсээ чангалж, хувцасаа засаад багшдаа ёсолж түүний дараа нэгэн зэрэг дэвжээндээ мөргөнө. Хөлсөө асгартал бие халаалт хийчихээд инээж зогсохдоо ядарсанаа ч мартаж орхино. Харин тэр дундаас олимп, дэлхийн медаль хүртэх мөрөөдөлтэй бяцхан тамирчин “Өвдөг дээрээ сөхөрч ойчоод “Багш аа одоо зогсооё” гэх үе цөөнгүй байсан ч, хүрэх мөрөөдлийн өмнө энэ нь огтхон ч зовлон биш юм шиг бодогддог” гэв. Ингэж хэлснийхээ дараа “Хичээл зүтгэл, багшийн зөвлөгөө хоёр намайг амжилтанд хүргэнэ” гэж хэлээд дэвжээ рүүгээ гүйж одно...

Спортын төв ордны үүдээр гурван цагаас урьтаж, бэлтгэл рүүгээ яарах хүүхдүүдтэй зэрэгцэн орлоо. Бэлтгэлийн заалны үүдэнд багш нь хүүхдүүдээ угтаж, “Сайн байна уу” гэсээр мэндлэх аж. Өнөөх хүүхдүүдийн адил багштай мэндлээд цааш ороход багш нарынхаа өөд эгцлэн ширтэх 100 гаруй хүүхэд бэлтгэлд хэдийн бэлэн жигсажээ. Энэ үед хамгийн сүүлд ирсэн бяцхан хүү багш болгонд хүндэтгэн ёслоод жигсаалын ард оров. Ингээд гурван цаг болоход хүүхэд, багш нар өвдөг дээрээ сөхөрч суугаад дэвжээндээ хүндэтгэл үзүүлэв. Ингэхдээ хэн нь ч илүү хөдөлгөөн хийсэнгүй. Дэггүй гэмээр бяцхан хүүхдүүд ч суусан газраасаа хазайсан ч үгүй төвлөрч байх нь хүүхдүүд спортоор хэрхэн хүмүүжиж байгаа нь илт. Монголын жүдо академи дөрвөн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаагийн нэг нь Спортын төв ордон дахь клуб юм. Харин өнөөдөр нийт таван багш, дасгалжуулагч, 100 гаруй хүүхдийн хамт бэлтгэлдээ гарсан нь энэ. Ёс зүй, дэг журам бүгдэд эрх тэгш үйлчилж зааланд буй хүн бүртэй хүндэтгэлтэй харьцаж, цаг баримтлалыг чанад хэрэгжүүлдэг гэнэ. Дасгалжуулагчид хүүхэд нэг бүрт анхаарал хандуулж, хурц шийдэмгий байдлыг нь улам ирлэнэ. Ийм байдлаар бие халаалт үргэлжилж, барилдааны бэлтгэл эхэллээ.

Урссан хөлсөө ханцуйдаа нударч, амсхийх завдалгүй мэх давтах хүүгийн хөдөлгөөн бусдаасаа тод харагдана. Тэгэх зуур өмсгөлийнхөө бүсийг байсхийгээд л чангалж янзлаад баруун, зүүнгүй үүрч гарна. Харин түүнийг мэхээ давтаж дууссаны дараа ярилцахыг хүсэхэд дэргэд ирээд хувцасаа засаж хэсэг удав. Түүнээс “Заавал бүсээ чангалж, хувцасаа засах ёстой юу” гэхэд “Тийм ээ, жүдоч хүн заавал хувцасаа зөв өмсөж, бүсээ чангалж уях ёстой. Би тэгээд ч ингээд сурчихсан юм” гэв. Даруухан дөлгөөн хэрнээ дайчин байдлаа цаанаа нуугаад ч байх шиг тамирчин болж буй хүү үг дуугүй сууна. Бэлтгэлийнх нь дундуур ярилцах санал тавьж саад болсонд бага зэрэг дургүйцсэн байдалтай байвч “Чи бэлтгэлээ чин сэтгэлээсээ сайн хийдэг юм байна. Ийм мундаг тамирчин байдаг гэдгийг олон хүмүүс мэдэх хэрэгтэй. Тийм болохоор элэн, далангүй ярилцаж болох уу” гэж ятгахад ичингүйрч инээмсэглээд толгой дохив. Түүнийг Б.Наран-Эрдэнэ гэдэг. Бусдын адил олимпын аварга болох мөрөөдөл тээж ирсэн хүү өдөр бүр бэлтэлдээ хоцрохгүй ирж, мэх болгоныг өөрийн болгохыг зорьж байдаг гэнэ. Тэрбээр “Би 21 дүгээр сургуулийн тавдугаар ангид сурдаг. Сайн тамирчин болж, олимпын аварга болох мөрөөдөлтэй болохоор жүдогоор хичээллэх болсон. Олон найзуудтай болж бэлтгэл хийх нь гоё байдаг” гэж хэлснийхээ дараа хуруугаа хэн нэгэн рүү чиглүүлж “Тэр найз маань намайг байнга ялдаг. Гэхдээ ялагдах нь харамсалтай байдаг ч гэсэн би илүү сайжирч байгаа. Найз маань ч бас сайн барилддаг. Би найзыгаа өрсөлдөгч гэж боддоггүй ээ. Тэр бол миний найз. Энд байгаа бүх хүүхэд найзууд. Учир нь бид хамтдаа нэг клубд бэлтгэл хийдэг. Хамтдаа амжилтанд хүрэхийн тулд хичээж байгаа” гэв.

Шаргуу бэлтгэл явагдаж байгаа тул зарим хүүхэд ядарч, сульдахын эрхэнд бууж өгөх дөхнө. Харин энэ үед л дасгалжуулагчийн туслалцаа хамгийн чухал аж. Тэднийг найз мэт ойлгож, дайсан мэт хурцлах нь дасгалжуулагчийн гол үүрэг гэнэ. Монголын жүдо академийн гүйцэтгэх захирал, дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ хүүхдүүдийн дундуур алхаж, тэдний харц болгонтой ярилцаж байлаа. Учир нь тэдний хичээл зүтгэл эсвэл шантрал зэргийг нүднийх нь харцнаас төвөггүй таньж чаддаг байна. Тиймдээ ч тэр зарим хүүхдийн дэргэд очиж толгойг нь зөөлөн илээд инээсэн төрхөөрөө ширтэж “Алив ээ, үргэлжлүүл” гэж зориг өгнө. Түүний үг бурханы захиас мэт л санагдана. Хүүхэд бүр хэлсэнийг нь биелүүлж, заавар зөвлөгөөг харамгүй хүртэх аж.
-Багш, дасгалжуулагчаар ажиллаад нэлээдгүй хугацааг өнгөрөөв үү?
-Тийм ээ. Өмнө нь Япон Улсад суралцаж, тэндээ зургаан жил хүүхдүүдийг дасгалжуулдаг байлаа. Харин 2017 онд Монголдоо ирж, одоог хүртэл Монголын жүдо академид ажиллаж байна даа.
-Хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай академи дөрвөн салбарт нийтдээ 300 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Жилээс жилд биднийг зорьж ирэх хүүхдүүд нэмэгдсээр л байна. Миний хувьд дөрвөн салбартаа байнгын ажиллаж, хүүхэд, залуус, багш дасгалжуулагчидтайгаа хамт байсаар байна. Дан ганц биеийн хүчний бэлтгэлээс гадна сэтгэл зүй, ёс зүйн сургалтыг бид хүүхдүүддээ олгодог.
-Монголын жүдо академийн хүүхэд багачууд чамгүй амжилтыг гаргаж байв уу?
-Саяхан Узбекьстан Улсын Ташкент хотноо зохион байгуулсан ДАШТ-нд Монголын жүдо академид бэлтгэл сургуулалт хийж байсан Ариунболд гэдэг тамирчин мөнгөн медаль хүртлээ. 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа энэхүү академиас маань олон хүүхэд, залуус улс, дэлхийд амжилт гаргаж байна. Дурдаад байвал дуусашгүй их амжилт бий.
-Одоогоор оролцохоор бэлтгэж байгаа тэмцээн бий юу?
-Арваннэгдүгээр сарын 25,26-ны өдрүүдэд Японы Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй Сурагч Кап тэмцээнд манай академиас хүүхэд багачууд оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Гэхдээ бидний онцлог бол хүүхдийг шууд л тэмцээнд оруулах гэж яардаггүй. Эхний зургаан сарын хугацаанд тамирчны ёс зүйг хүүхэд бүрт төлөвшүүлдэг. Жишээ нь цаг баримталж, дэг журамтай байх ёстой гэх мэт.
-Монголд жүдогоор хичээллэж буй хүүхдүүд болон Япон хүүхдүүдийн хооронд ялгаа бий юу?
-Япон хүүхдүүд нэг давтсан мэхээ чанартай, төгс гүйцэтгэхийг эрмэлздэг. Гэхдээ мэхээ өөрийн болгох гэж их хугацаа зарцуулдаг. Харин Монгол хүүхэд заасан мэхийг маш хурдтайгаар хүлээж аваад сурчихдаг. Төрөлхийн авьяастай. Гэвч гүйцэтгэл дээр хараахан сайн биш байдаг нь надад анзаарагдсан. Гэхдээ л хүүхдүүд маань маш хичээнгүй, шаргуу шүү дээ.

Тэд өдөр бүр нэг дэвжээн дээр нэг зорилгын төлөө гарч ирдэг. Бүсээ чангалж, хувцасаа засаад багшдаа ёсолж түүний дараа нэгэн зэрэг дэвжээндээ мөргөнө. Хөлсөө асгартал бие халаалт хийчихээд инээж зогсохдоо ядарсанаа ч мартаж орхино. Харин тэр дундаас олимп, дэлхийн медаль хүртэх мөрөөдөлтэй бяцхан тамирчин “Өвдөг дээрээ сөхөрч ойчоод “Багш аа одоо зогсооё” гэх үе цөөнгүй байсан ч, хүрэх мөрөөдлийн өмнө энэ нь огтхон ч зовлон биш юм шиг бодогддог” гэв.
Энэ бяцхан тамирчинг Уянгалхам гэдэг. Тэр энд ирсэн цөөн тамирчин охидын нэг. Гэхдээ хэн ч түүнийг басдаггүй. Дайчин, зоригтой, гэгээн хүсэл мөрөөдөлтэй нэгэн гэдгийг багш нар нь ч мэддэг гэнэ. Биднийг очиход тэр багшийнхаа хамт үүрэх мэх давтаж байлаа. Дэндүү цовоо тунгалаг нүдээрээ байсхийгээд л эргэн тойрноо ширтэж байхын хажуугаар багшийнхаа энгэр ханцуйг чанга гэгчин атгаад хамаг чадлаараа мэх хийнэ. Багш нь түүнд “Сайн байна. Давтаад байгаарай. Чи чадаж байна” гэх мэтээр урам өгнө. Харин тэрбээр “Би өөрийнхөө сонирхолд хөтлөгдөөд энэ спортоор хичээллэх болсон. Багш нар маань намайг үргэлж дэмждэг. Олон эрэгтэй найзуудтай болсон. Удахгүй тэмцээнд оролцож байр эзлэхийн тулд хичээж байгаа. Би үүрэх мэхийг хамгийн сайн хийж чаддаг. Хааяа шантрах үе байдаг ч гэлээ удахгүй мартчихдаг болохоор улам илүү хичээсээр л байх болно” гэв. Ингэж хэлснийхээ дараа “Хичээл зүтгэл, багшийн зөвлөгөө хоёр намайг амжилтад хүргэнэ” гэж хэлээд дэвжээ рүүгээ гүйж одов.

Тамирчин хүүхдүүд зургаан сарын хугацаанд ёс зүй, дэг журамд бүрэн суралцаж дуусаад тэмцээнд оролцох эрхтэй болдог байна. Энэ хугацаанд гурван сар тутам шалгалт өгч бүснийхээ өнгийг өөрчилдөг аж. Шалгалтад тэнцэж дараагийн түвшинд хүрсэн хүүхэд бүснийхээ өнгийг өөрчилж, улмаар улбар шар, цэнхэр, хар гэх мэт өнгийн бүстэй бол тэмцээнд оролцдог байна. Тэгвэл Монголын жүдо академид таван жил хичээллэсэн есөн настай Сүлд хүү дөрвөн настайгаасаа жүдо бөхтэй танилцаж, одоог хүртэл чамгүй амжилтыг бүтээж байгаа гэнэ. Тэр саяхан зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах Жюү жицүгийн тэмцээнд мөнгөн медаль хүртжээ.
Тэрбээр “Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч надтай нэг клубд хичээллэдэг. Гэхдээ бид хоёр найзууд. Би бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд сайн хийдэг. Тийм болохоор ялалт байгуулж аав, ээжийгээ байнга баярлуулдаг. Удахгүй олимпын аварга болно доо. Харин анхны тэмцээндээ медаль авах мэдрэмж хамгийн гоё байсан. Цаашдаа багш нарын зааврыг сайн дагаж, чармайлт гаргавал би илүү их амжилт гаргаж чадна гэж итгэдэг. Миний аав энэ академид багшилдаг. Аав маань жүдогоор барилддаг болохоор би гэртээ ч чөлөөт цагаа мэх давтаж өнгөрөөдөг. Аавтайгаа гэрт байхдаа нэг гэр бүл шиг байж, бэлтгэлд ирэхдээ багш шигээ л хүндэлдэг. Удахгүй дэлхийн аварга болчихвол аавыгаа баярлуулна даа. Тэр болтол би хичээж байгаа” гэв. Бэлтгэлийн турш аавыгаа дасгалжуулагч шигээ хүндэлж, мэх болгоныг минут тутамд чин сэтгэлээсээ давтаж байсан Сүлд хүү есөн настайдаа Улсын аваргаас медаль хүртсэн нь энэ. Тэр магадгүй ирээдүйн олимпын найдвар ч байж болох. Гагцхүү одоогийнх нь хүсэл тэмүүлэл, гэгээн мөрөөдөл нь арилаагүй цагт тэр зорилгодоо заавал хүрнэ гэдэгт итгэлтэй байлаа.
“Хамтын хүч амжилт” гэх үгийг эгц өмнөө бичиж, түүнийгээ сэтгэл зүрхэндээ байнга шивнэдэг бяцхан тамирчид өдөр бүр олимп, дэлхийн медаль мөрөөдөж бэлтгэлээ хийж байлаа. Юунд ч хязгаарлагдаагүй бяцхан мөрөөдөл нүдэнд нь дүрэлзэж, хүсэл зорилгодоо хүрэх гэсэн хичээл зүтгэл нь улам бүр дэвжинэ. Тэднийг энд хэн ч зогсоож чадахгүй. Удахгүй дэлхий ч зогсоож чадахгүй гэдэгт итгэл дүүрэн найдаж, бид дэвжээг орхилоо.
.jpg)
| ИРЭЭДҮЙН ОЛИМПЫН НАЙДВАРУУД |
|
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |