Туул голыг Монголын нэр нөлөө бүхий хэдэн улстөрч, бизнесийн салбарын тэргүүлэгч баячууд эрх мэдэл, албан тушаал, авлига хээл хахуулиар дамжуулан өөрийн эзэмшилдээ аваад байна. Эрх мэдэл, авлига, хээл хахуулийн аргаар Туул голын эргийн газрыг авсан хэмээн шуудхан хэлж байгаа нь Төрийн тусгай хамгаалалтын газарт иргэд аж, ахуйн нэгжид газрын зөвшөөрөл олгохгүй. Зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр газар түр ашиглах зөвшөөрөл олгодог. Мөн Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн заасан байдаг. Гэвч хууль тогтоогч УИХ-ын гишүүд, бизнесийн салбарын томчууд эдгээр хуулийг илтэд зөрчин Туул голын эрэг дагуух газрыг бараг тэр чигт нь хэрхэн өмчилж авсан бэ гэдэг сонин. Дээр нь үүнийг хянах, хязгаарлах, хууль зөрчиж буй үйлдлүүдийг нь таслан зогсоох, аялал жуулчлалын чиглэл гэх худал халхавчийн цаана газар олголт хийгдсээр байгааг олон нийтэд ил болгох нэг ч газар Монголд байхгүй юм гэж үү.
Маршалын гүүрний зүүн талд мөн эзэн нь тодорхойгүй том хашаа хатгажээ
Туул голын эргээр хэн хэн газар өмчилж авсан талаар өмнө нь гурван цуврал сурвалжлага хүргэсэн. Тэгвэл энэ удаад хуулийг уландаа гишгэж, Туулыг бүрэн эзэмшлээ болгосон иргэд, компаниудын нэрсийг нэгтгэн уншигч та бүхэнд хүргэж байна.Бөөгийн овооны баруун талын том хашааны эзнийг мэдэх төрийн байгууллага байсангүй
Мөн МАН, АН, МАХН-ын гишүүд, Монголын тэргүүн баячууд газрын зөвшөөрлөө өөрсдийнхөө нэр дээр огт авдаггүйг энд цохон дурдах нь зөв байх. Тэд үл хөдлөх хөрөнгө, газар, орон сууц, машин гээд авч болох бүхнийг ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө нэр дээр авдаг ажээ. Туул голын дагуу аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглаж байгаа хүмүүсийн нэрсийг Богдхан уулын захиргаа, Туул голын ай сав газрыг хамгаалах захиргаанаас авахаар олны танил бус, энгийн иргэдийн нэрс зурайтал гаргаад ирэх юм билээ. Тэгсэн мөртлөө их га талбайгаар нь өмчилж аваад, хэдэн сая төгрөгөөр хашаа хатгачихсан байх нь сонирхол татна. Тэр том талбайд хэн хөрөнгө оруулалт хийж, аль компанийн ажилтнууд ирээд хашаа хатгаж, барилга байшин барьж байгаагаар нь эзнийг нь олох боломжтой.Тухайлбал, нийслэл хотын Засаг дарга асан, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоныг Сонсголонгийн гүүрний хажууд бариулж байгаа. УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн дүү Р.Бадрал Богинын ам, Туул голын эрэг дээр уурын зуух барьж, барилга барихаар зэхэж байна. Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэлх Туул голын хойд эргийг “Стандарт групп” эзэмшиж байна. Мөн “Номин Констракшн Девелопмент групп” ХХК хамтарч, “River Garden” хотхон барьсан. Түүнд залгуулаад Сангийн сайд Ч.Чойжилсүрэнгийн хотхон, MCS группийн “Bella vista” хотхон, “Оюуны Ундраа групп”, УИХ-ын дарга М.Энхболдын газар гэгдээд байгаа хашаалсан газар, АПУ-гийн захирал УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хашаа, “Сод монгол групп”, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын Их тэнгэрийн аманд авсан газар, “Могул ибиз” компанийн эзэмшил гээд л цааш үргэжилж байна. Мөн Туул голын эрэг дагаад баригдсан хэд хэдэн “эзэнгүй” хашаа бий. Мэргэжлийн хяналт, цагдаа, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн газрын албаныхан огт хүрч чаддаггүй. Хашааг нь буулгаж, эзнийг нь олж тогтоож чадахгүй олон жилийн нүүр үзэж байна. Тэгсэн мөртлөө тэр хашааг нь харуул хамгаалалтын албаныхан өдөр болгон эргэж тойрч, бүрэн бүтэн байдлыг нь хардаг. Унасан хашааг нь хүмүүс ирж засч сэлбээд явдаг. Өөрөөр хэлбэл, зарим эрх мэдэлтний өөрийн эрх мэдлийн хугацаагаа хүлээн хадгалж буй газар гэж нэрлэж болохоор хашаанууд юм.
Их тэнгэрийн амны хажууханд Туул голд тулгаад барьсан төмөр сараалжин хашааны эзэн тодорхойгүй.jpg)
Эгэл жирийн иргэд Туул гол руу очиж чадахгүй болж, эцэстээ урин дулааны улиралд иргэд Туулын эрэгт голын урсгал харахын тулд, хүүхэд багачуудынхаа толгойг усаар нь норгохын төлөө мөнгө төлдөг болох цаг ойрхон ирснийг өмнөх сурвалжлагуудаас тодхон харагдсан биз ээ. Гэхдээ манайхаас өөр тусгай хамгаалалттай газар нутагтаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмаа зөрчин байж хэдхэн хүмүүсийн өмч болгожээ. Нийслэлийн сая гаруй иргэн ч гэсэн Туул голд очих, голын хөвөөнд нь барилга бариад амьдрах ч эрхтэй. Энгийн ч бай, эрх мэдэлтэй ч бай бүгдэнд нь хууль тэгш үйлчлэх ёстой. Мөн алтан Туул гол арваадхан хүний өмч биш, ард түмний өмч шүү гэдгийг сануулж хэлмээр байна.
| ХУУЛЬ ЗӨРЧИН ТУУЛ ГОЛЫН ЭРГИЙГ ХАШААЛСАН ИРГЭД, КОМПАНИУДЫГ ЗАРЛАЖ БАЙНА |
|
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч эрүүл ухаантай хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
У.Анужин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-01 17:56:40
Л.Энхрийлэн Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-10-01 17:18:09
Т.АРИУНЗАЯА Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-01 17:13:51
Л.Энхрийлэн, У.Анужин, Л.Энхдөл нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч үзнэ
2026-10-01 14:35:38
Т.Алтжин, Г.Ганхуяг нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-01 14:11:31
Т.Ариунзаяа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-01 14:04:21
Хүний амь хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ
2026-10-01 13:00:51
Дэлхийн хиймэл оюуны өсөлт Азийн орнуудын үйлдвэрлэл өргөжихөд сайнаар нөлөөлж байна
2026-10-01 13:00:02
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
2026-10-01 12:50:40
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2.5 тэрбум долларын хөрөнгө Дамдинням сайдын хувийн эрх мэдэлд шилжиж байна
2026-10-01 12:44:00
Аравдугаар сард ихэнх нутгаар дулаан дулаан байх боловч температурын хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна
2026-10-01 11:11:14
Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-10-01 11:04:39
Ө.Эрдэнэбаатар Азийн наадмын жюү жицү-гийн шигшээ наймд шалгарлаа
2026-10-01 09:59:36
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу
2026-10-01 09:53:43
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотод ажиллалаа
2026-10-01 09:35:18
2026-10-01 09:22:38
Жүдочид дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-10-01 08:55:28
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
2026-10-01 08:47:15
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
2026-10-01 07:00:09
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-10-01 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-10-01 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |