Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Кандаг өчигдөр 21.00 цагт хүлээн авч уулзан, Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцлээ.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын хөгжлийг Азийн хөгжлийн банк тууштай дэмжиж ирснийг тэмдэглээд Монгол Улсад 2025–2028 онд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 292.7 сая ам.доллароос 350.68 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх болсонд талархал илэрхийлэв.
Энэхүү санхүүжилтээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн суралцах орчин, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах юм.

Ерөнхий сайд Н.Учрал боловсрол, эрүүл мэнд, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтын хэрэгцээ өндөр байгааг онцолж, урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлэх санал тавилаа.
Мөн эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг 2026 онд багтаан авах асуудлыг эрчимжүүлэхээр шийдэв.
Гамшиг тохиолдсон үед шуурхай ашиглах 250 сая ам.долларын болзошгүй санхүүжилтийн зээлийн шугам нээх асуудалд Азийн хөгжлийн банкны зүгээс анхаарч ажиллаж байгаа гэв.
Уулзалтаар АХБ-ны Ерөнхийлөгч М.Канда Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд хувийн хэвшилд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор АХБ Монголын дотоодын хөрөнгийн зах зээлд төгрөгийн бонд гаргаж, татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр хувийн хэвшилд урт хугацааны төгрөгийн зээл олгох тухай талын саналыг нааштай хүлээн авч буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг ахлах хүрээнд тус хөтөлбөрийн түүхт 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо 2026 оны 09 дүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-нд амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Уулзалтаар мөн Засгийн газрын зүгээс гарааны бизнес, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хууль, эрх зүйн өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлсний сацуу санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, инновац, шинэ технологид суурилсан бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.
Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдийн валютын ханшийн эрсдэлийг бууруулж, урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын гадаад зээл, буцалтгүй тусламжийн нийт санхүүжилтийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг Монгол Улсын томоохон хөгжлийн түнш юм.
| ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА |
|
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч эрүүл ухаантай хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
У.Анужин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-01 17:56:40
Л.Энхрийлэн Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-10-01 17:18:09
Т.АРИУНЗАЯА Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-01 17:13:51
Л.Энхрийлэн, У.Анужин, Л.Энхдөл нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч үзнэ
2026-10-01 14:35:38
Т.Алтжин, Г.Ганхуяг нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-01 14:11:31
Т.Ариунзаяа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-01 14:04:21
Хүний амь хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ
2026-10-01 13:00:51
Дэлхийн хиймэл оюуны өсөлт Азийн орнуудын үйлдвэрлэл өргөжихөд сайнаар нөлөөлж байна
2026-10-01 13:00:02
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
2026-10-01 12:50:40
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2.5 тэрбум долларын хөрөнгө Дамдинням сайдын хувийн эрх мэдэлд шилжиж байна
2026-10-01 12:44:00
Аравдугаар сард ихэнх нутгаар дулаан дулаан байх боловч температурын хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна
2026-10-01 11:11:14
Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-10-01 11:04:39
Ө.Эрдэнэбаатар Азийн наадмын жюү жицү-гийн шигшээ наймд шалгарлаа
2026-10-01 09:59:36
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу
2026-10-01 09:53:43
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотод ажиллалаа
2026-10-01 09:35:18
2026-10-01 09:22:38
Жүдочид дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-10-01 08:55:28
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
2026-10-01 08:47:15
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
2026-10-01 07:00:09
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-10-01 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-10-01 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |