• Өнөөдөр 2026-10-02

Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна

2026-10-02,   107

    "Айчи-Нагояа 2026" Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр үргэлжилнэ. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ Б.Мөнхнар, Казахстаны Зейнеп Баяноватай барилдана. Харин 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан Тайванийн Чан Хуй Цатай барилдахаар боллоо.

    Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд А.Анх-Эрдэнэ, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Азийн аваргын иж бүрдэл медальт Эрназар Акматалиевтэй, 86 кг-д ОУХМ О.Сүлдхүү, Шри-Ланкийн Лакмал Вижесуриятэй, 125 кг-д Б.Намбардагва эхний тойрогт гоц мөргөж, БНХАУ болон Непалийн тамирчдын давсантай нь хүч сорихоор тус тус сугалаа татлаа.

 


 

 


Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188