Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх ард түмэн, жагсаалд оролцож байгаа бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “ Төрийн далбааны өдөрт зориулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэгдсэн цэргийн ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч, 90 гаруй тусгай зориулалтын техник, нисдэг тэрэг, сөнөөгч онгоц оролцож байгаа”-г онцолсон юм.Түүхэнд 1945 оны долдугаар сарын 10-ны өдөр Улсын бага хурлыг хуралдуулж, Төрийн далбааны загварыг баталсан гэж тэмдэглэсэн байдаг. Тиймээс энэ өдрийг сонгож “Төрийн далбааны өдөр” болгон хуульчилжээ.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр бүлэгт Төрийн далбаа, түүнийг үйлдэх, дүрслэх, мандуулах, байрлуулах дурсгахыг маш тодорхой заасан билээ.
| Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |