• Өнөөдөр 2026-10-02

Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа

    “Айчи-Нагояа-2026” Азийн наадмын сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд хүч үзсэн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Туркменистаны Аманберди Агамаммедовыг 9:5-аар ялж, Азийн наадмын медалийн тавцанд зогслоо.  Энэхүү амжилт нь Монголын сонгомол бөхийн Азийн наадмын түүхэн дэх зургаа дахь медаль, тав дахь хүрэл медальтан болж байна. Ийнхүү Монголын сонгомол бөхийнхөн 52 жилийн дараа Азийн наадмаас медаль хүртэж, Г.Ганхуяг түүхэн амжилтын буухиаг үргэлжлүүллээ.


 

 


Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188