• Өнөөдөр 2024-05-03

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтэрч, хасах 30 хэм давж хүйтрэнэ

2020-12-29,   282

2020 оны 12 дугаар сарын 28-ны 20 цагаас 12 дугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй  цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
 
Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 32-34 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 37-39 градус, өдөртөө 27-29 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 36-38 градус, өдөртөө 27-29 градус хүйтэн байна.
 

2020 оны 12 дугаар сарын 30-наас 2021 оны 1 дүгээр сарын 3-ныг  хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 
Энэ сарын 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 31-нд Алтайн салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, 1-2-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Тэс  голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтэрч, хасах 30 хэм давж хүйтрэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188