• Өнөөдөр 2024-04-28

Ихэнх нутгаар хүйтэрч, цас орно

2023-02-26,   140

    Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
 
     Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -12...-17 хэм, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр -7...-12 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -4...+1 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +7...+12 хэм, бусад нутгаар +2...+7 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +4...+6 хэм дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -1...-3 хэм хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +1...+3 хэм дулаан байна.
 
05 цагт Улаанбаатарт: -10 хэм хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Ихэнх нутгаар хүйтэрч, цас орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188