• Өнөөдөр 2024-05-17

Монголын 3х3 шигшээ баг олимпын сүүлийн эрхийн төлөө тоглоно

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Токиогийн олимпод оролцох сүүлийн эрхийн төлөө тоглоно. Австрийн Грац хотод болсон эрх олгох тэмцээнд харамсалтайгаар ялагдсан шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээнд зөвхөн түрүүлж байж эрхээ авах хүндхэн даалгавартай.
 
Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотноо зургаадугаар сарын 4-6-ны хооронд болох ба 5х5 болон 3х3 сагсан бөмбөгөөр олимпын эрх аваагүй эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан улсын шигшээ баг өрсөлдөнө. Манай улс тэмцээний "B" хэсэгт Унгар, Румыны шигшээ багтай таарсан бол "A" хэсэгт Украин, Словени, Бельгийн шигшээ багууд өрсөлдөнө.
 
Хэсгээ тэргүүлсэн баг шууд хагас шигшээ шатанд шалгарах бол хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан баг нөгөө хэсгийн гуравдугаар байрны багтай өрсөлдөж ялсан нь хагас шигшээд хүч үзнэ. Монголын шигшээ багийн тоглолтын хуваарь; Зургаадугаар сарын 5.
 
00:25  Монгол - Румын
02:35  Монгол - Унгар

Монголын 3х3 шигшээ баг олимпын сүүлийн эрхийн төлөө тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188