• Өнөөдөр 2025-05-31

Барилдааны дүрмээс "Барьц сонгох" заалтыг хаслаа

2021-05-16,   327

          Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Тус хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 46 гишүүн оролцов. Орон нутгийн төлөөлөгчид болон зарим төлөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас цахимаар хуралд оролцсон юм.  
 
Цэцдийн зөвлөлийн хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. 
 
Тухайлбал, 
 
Нэгдүгээрт, Барилдааны дүрмээс "Барьц сонгох"  заалтыг хаслаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс  мөрдөгдөнө.  "Барьц сонгох" заалтыг  хассан тул хоёр  бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж, энэ сарын 29-нд болох ээлжит бус "Их Эе" хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэгт у.г Б. Гончигдамба, у.з Б.Соронзонболд, у.х Т.Өсөх - Ирээдүй,   у.н Н.Бүрэнбаатар нарыг сонголоо. 
 
Хоёрдугаарт, Барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулав. 
 
Гуравдугаарт, Барилдааны дүрэмд  допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн  оруулав.
 
Үүнд: 
 
  • а.  МҮБХ-ноос  барилдааны үеийн явцын шинжилгээг авах,
  • б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай  хамтран зохион байгуулалцсан барилдаанаас  допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан  бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох,  дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах. 
  • в. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас  шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцох, 
  • г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулах, 
 
Дөрөвдүгээрт, "Үндэсний их баяр наадмын тухай хууль"- д нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эцэслэн хэлэлцэж, хууль санаачлагчдад өргөн барихаар боллоо.
 
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
 

Барилдааны дүрмээс "Барьц сонгох" заалтыг хаслаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188