Монголын айкидо холбоонд 2026 оны наймдугаар сарын 13-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардууллаа. Монголын айкидогийн түүх 1993 онд Г.Лхагвасүрэнгийн санаачилга, хичээл зүтгэлээр эхэлсэн билээ. Тэрбээр Монголын айкидо холбоог үүсгэн байгуулж, анхны зохицуулагчаар ажиллахын зэрэгцээ айкидог Монгол Улсад системтэйгээр хөгжүүлэхээр уйгагүй хөөцөлдөн, ЖАЙКА-гийн шугамаар Япон Улсаас анхны айкидо багшийг урьж авчирсан юм. Ингэснээр Монголд айкидогийн тогтмол бэлтгэл, сургалтын үндэс суурь тавигдаж, өнөөдөр албан ёсны 33 жилийн түүхтэй холбоо болон өргөжин хөгжжээ.
Энэ хугацаанд Монголын айкидо холбоо айкидогийн урлаг, хүмүүжлийн үнэт чанарыг эх орондоо түгээн дэлгэрүүлжээ. Олон зуун шавь бэлтгэхийн зэрэгцээ Япон Улсын айкидогийн төв байгууллагуудтай тогтвортой харилцаж иржээ. Япон багш, дасгалжуулагчдыг урин оролцуулсан сургалт, семинарууд оролцдог байна. Монголын айкидогийн ур чадвар, сургалтын чанарыг ахиулаад зогсохгүй Монгол, Японы ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Айкидо бол өрсөлдөгчөө ялах тухай бус, өөрийгөө ялан дийлэх, хүчийг хүчээр бус ухаан, эв зохицлоор удирдах зам билээ. Энэхүү замыг Монголд эхлүүлж, тасралтгүй үргэлжлүүлэхэд сэтгэл зүрх, хөдөлмөрөө зориулсан үүсгэн байгуулагч, үе үеийн удирдлага, багш, дасгалжуулагч, шавь нарын хамтын хичээл зүтгэлийг ийнхүү өндрөөр үнэлсэн нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм.
| Монголын айкидо холбоо, Япон Улсын Элчин садын “Өргөмжлөл” хүртлээ |
|
ЯПОНД ҮЕР, ХӨРСНИЙ НУРАЛТЫН УЛМААС НАЙМАН ХҮН АМИА АЛДЖЭЭ
2026-08-16 11:28:52
Өсвөрийн жүдочид “Эквадор-2026” дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-08-16 11:13:50
Туялзуур сэлэмний “U8” ангиллын тэмцээнээс 1 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-08-16 09:54:27
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
2026-08-16 09:40:53
Монгол Улсын “U23” ангиллын баг, Японы багийг 22:20-оор хожлоо
2026-08-16 09:10:26
Гавьяат Д.Отгонжаргал дэвжээндээ эргэн ирлээ
2026-08-16 08:46:50
Өсвөрийн холимог тулаанчид “Абу Даби-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-08-16 08:36:43
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өрсөлдөх бөхчүүд тодорлоо
2026-08-16 08:27:13
2026-08-16 07:20:00
Монголын айкидо холбоо, Япон Улсын Элчин садын “Өргөмжлөл” хүртлээ
2026-08-16 07:10:00
Хятадын спортын наадмаас "Хүлэг” клуб 8 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-16 07:05:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бразил Улсын ГХ-сайдтай ярилцлаа
2026-08-16 07:00:00
“Ulaanbaatar MMC Energy” баг, шөвгийн наймд Бельгийн “Antwerp” багтай тоглоно
2026-08-15 15:41:27
Элчин сайд Г.Уянга Сингапурын ГХЯ-ны Ау Чүн Лонгтай уулзаж ярилцлаа
2026-08-15 15:27:57
Таеквондо-гийн ерөнхийлөгч Э.Галбадрал МҮОХ-ны “Алтан-Очир” одон хүртэв
2026-08-15 15:12:39
Элчин сайд Г.Хулан, Вьетнам Улсын ГХ-ны дэд сайд Нгуен Минь Ву-тай уулзжээ
2026-08-15 14:52:18
2026-08-15 07:20:00
2026-08-15 07:10:00
Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзлаа
2026-08-15 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-08-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |