• Өнөөдөр 2025-05-31

Монгол Улсын тамирчин Саид Моллай Израйлын "Их Дуулга"-аас мөнгөн медаль хүртлээ

2021-02-20,   666

"Тель Авив-2021" Их дуулгаас Монгол Улсын тамирчин, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллай -81 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр алтын төлөө 2020 оны Парисын Их дуулга, 2019 оны Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны тамирчин Шарофиддин Болтабоевтэй барилдсан ч ялагдсан юм. ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллай 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэншилтэй болсон билээ. Улмаар 2020 оноос Дэлхийн Жүдо Бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдэд Монгол улсыг төлөөлөн оролцож эхэлсэн бөгөөд 2020 оны аравдугаар сард Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдсан Их Дуулгаас хүрэл медаль хүртсэн нь Моллайн хувьд Монгол улсын нэрийн өмнөөс хүртсэн анхны Их дуулгын медаль нь болж байсан билээ. Тэгвэл амжилтаа дахин ахиулж, Монгол Улсад мөнгөн медаль авчирлаа. 
 
Саид Моллай болон Монгол Улсын шигшээ багийн дараагийн тэмцээн ирэх гуравдугаар сарын 5-7-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болно. Энэ тэмцээнд манай улсаас 22 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

 


Монгол Улсын тамирчин Саид Моллай Израйлын "Их Дуулга"-аас мөнгөн медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188