Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их дуулга” тэмцээн Израиль Улсын Тель-Авив хотод өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн гранд слам тэмцээнд 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 174, нийт 398 бөх барилдах мэдүүлэг өгсөн байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 30 бөх барилдана. Энэ жинд манай ОУХМ Э.Сумъяабазар, Б.Сүхбат нар хүч сорино. Б.Сүхбат “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Мкэйнзитэй, Э.Сумъябазар “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Мерлинтэй таарчээ. 66 кг-ын жинд 32 бөх байна. Л.Өнөболд “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Чазорлатай хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д 37 бөх байна. Дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “А” хэсгийг толгойлон Шакостай таарсан. Б.Эрдэнэбаяр Израилийн Сахартай барилдана. 81 кг-ын жинд 35 бөх байна. Г.Болор-Очир “D” хэсгийн нэгдүгээо тойрогт, Азербайжаны Рустан Оружовтай барилдах юм. 90 кг-ын жинд 44 бөх байгаа. Г.Алтанбагана “А” хэсгийн эхний тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойрогт Вреятенвач, Целидис нарын хэн ялсантай барилдана. “С” хэсгийн хоёрдугаар тойрогт Г.Пунцагцэрэн, Клергет, Михаел нарын ялсантай барилдах юм. +100 кг-ын жинд 20 бөх байна. О.Цэцэнцэнгэл “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Польшийн Сордялтай таарсан.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 23 бөх байна. ОУХМ Г.Наранцэцэг “В” хэсгийн нэгдүгээр тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойрогт Чер, Домниканы бөхчүүдийн нэг ялсантай барилдана. 52 кг-ын жинд 23 бөх барилдана. М.Нандин-Эрдэнэ “В” хэсэгт эзэн орон Израилийн Кафритай хүч үзнэ. Хэрэв ялах юм бол хоёрдугаар тойрогт Бразилийн Пимета, Италийн Одета Гуффрида нарын ялсантай барилдах юм. 57 кг-ын жинд 34 бөх байгаа. О.Оюунчимэг “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Украины Чязхевскатай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Бразилийн Силва, Польшийн Подолак нарын хэн хожсонтой барилдана. Энэ жингийн “В” хэсэгт Японы Йошида Цукаса, Украины Блилиодид нар тулна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 26 бөх байгаа. Д.Есүй “В” хэсгийн эхний тойрогт Францын олимп, дэлхийн аварга Агвегненоутай таарсан. 70 кг-ын жинд “С” хэсгийн эхний тойрогт Б.Баасанжаргал, Узбекистаны Матнияазоватай барилдана. Харин “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Ням-Эрдэнэ Бразилийн Кастилхостой таарлаа. -78 кг-ын жинд 17 бөх барилдана. О.Хүслэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Италийн Белландитай хүч үзнэ. +78 кг-ын жинд 19 бөх байгаа. Д.Номинзул “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Воуизгарнетай барилдана. Тус тэмцээний шигшээ барилдааныг 16, 17, 18-ны өдрүүдийн 22:50 цагаас "С1" телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.
| Жүдо бөхийн Тель Авивын “Их дуулга” тэмцээний сугалаа гарчээ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |