Бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадамд нийслэлийн Хан-Уул дүүргээс уулын цанын төрөлд оролцож буй тамирчин гэр бүлийг онцолж байна. И.Гантулгынх гэр бүлээрээ уулын цанын тамирчид.
Бүх ард түмний спортын өвлийн XVI наадамд эхнэр Г.Энхсүх нь уулын цанын жиант слалом төрлөөс хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Харин тэдний хөвгүүд Г.Хашмаргад, Г.Хашшагай нар анхны тэмцээндээ оролцсон нь Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам байж, уралдааны замаа амжилттай дуусгажээ.
Г.Энхсүхийн хувьд 10 гаруй жил уулын цанаар хичээллэж байгаа бөгөөд 2005 онд Австри Улсад болсон оюутны универсиад наадам, ОХУ-ын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцсон нэгэн юм. Өрхийн тэргүүн И.Гантулга нь эхнэр болон хөвгүүдийнхээ бэлтгэл хангагч, дасгалжуулагч багш нь юм байна.
Тэдний бага таван настай охин нь мөн л уулын цанаар хичээллэдэг. Хэдийн арга техникээ эзэмшчихсэн гэнэ. “Миний охин цанатайгаа ирсэн. Даан ч насны ангилал нь байхгүй. Түүнээс биш аав, охин хоёр уралдахгүй юу гэж” ярьж байна. Ийм нэгэн цаначин гэр бүл энэ удаагийн өвлийн наадмын бас нэг “Тод” өнгө нь байлаа.
| Бүх ард түмний наадамд цаначин гэр бүл оролцож эхэллээ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |