Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа “Улаанбаатар” зочид буудалд боллоо. Ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгуулагддаг уламжлалтай. Гэхдээ 2022 оны тухайд хөлбөмбөгийн ДАШТ яг энэ үеэр давхцаж байсан тул монгол тооллоороо бар жилийн төгсгөлд зохион байгуулсан юм.
Энэ жил Монголын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ хамгийн олон буюу 46 тэмцээн, 1933 тоглолт зохион байгуулсныг холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар нээлтийн үеэр онцлов.
Нийт найман номинациар шилдгүүдийг тодруулсан бөгөөд хамгийн оргил шагнал болох оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчөөр үндэсний шигшээ баг болон Словакийн хоёрдугаар лигийн “Комарно” клубийн довтлогч Г.Ганбаяр шалгарлаа.
“Шилдэг легионер” Мишима Юута (Хаан хүнс Эрчим)
“Футзалын шилдэг дасгалжуулагч” С.Эрдэнэ-Очир (Унаганууд)
“Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагч” Э.Шинэбаяр (Хараацай)
“Эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагч” Б.Батнасан (Хаан хүнс Эрчим)
“Шилдэг гоол” З.Лхагва (Ховд). 20 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатанд Шри-Ланкийн эсрэг тоглолтод хийсэн гоол.
“Шилдэг футзалын тоглогч” Э.Пүрэвдорж (Унаганууд)
“Шилдэг эмэгтэй тоглогч” Н.Намуунаа (Сторм)
“2022 оны бэлгэдлийн шигшээ”
Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Улаанбаатар)
Хамгаалагч: О.Оюунбаатар (Улаанбаатар Сити), О.Мөнх-Оргил (Дэрэн), Э.Мөнх-Эрдэнэ (Төв Азарганууд-Төв Буганууд), Т.Дөлгөөн (Дэрэн)
Хагас Хамгаалагч: А.Нармандах (СП Фалконс), Х.Цэнд-Аюуш (Төв Азарганууд-Төв Буганууд), Б.Батмөнх (Дэрэн), Б.Балжинням (Улаанбаатар)
Довтлогч: Н.Наранболд (Ховд), Г.Ганбаяр (Комарно)
| Г.Ганбаяр “Шилдэг хөлбөмбөгч”-өөр шалгарав |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |