• Өнөөдөр 2025-05-30

Парисын их дуулгаас Б.Эрхэмбаяр мөнгө, О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ

2023-02-06,   352

     Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн анхны "Их дуулга" тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд (II.04-05) Франц Улсын нийслэл Парис хотод боллоо. Манай улсаас ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр 66 кг-ын жинд мөнгө, спортын мастер Одгэрэлийн Уранбаяр 73 кг-д хүрэл медаль хүртлээ.

    Монголын жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчид Парист үргэлжлүүлээд 50 гаруй орны бөхчүүдтэй олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод тэндээсээ хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Израиль Улсын Тель-Авив хотод болох "Их дуулга" тэмцээнд барилдана.

 


Парисын их дуулгаас Б.Эрхэмбаяр мөнгө, О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188