Төрийн ордонд Монгол Улсын сайд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндсэний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй нар хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд спортын салбарт хийгдэж буй ажлуудын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11-р сарын 28-нд БНХАУ-д Төрийн айлчлал хийхдээ Хятадын талын буцалтгүй тусламжаар манай улсын хүүхэд, залууст зориулж “Президент спорт цогцолбор” байгуулахаар хэлэлцэн шийдвэрлэсэн ба өнөөдрийн уулзалтаар энэхүү бүтээн байгуулалтын барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн судалгааны талаар хэлэлцсэн байна.
Манай улсын нийтийн биеийн тамирын хөгжилд онцгой хувь нэмэр оруулах энэхүү төслийг удирдаж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар байгуулжээ. Ажлын хэсгийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндсэний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд нь Ерөнхийлөгчийн зөвлөх, холбогдох 5 яамны Дэд сайд нар, Улаанбаатар хотын орлогч дарга, биеийн тамир, спортын 3 байгууллагын төлөөлөгч, ижил төстэй төсөл хэрэгжүүлж байсан инженер, судлаачид багтсан.
Одоогийн байдлаар “Президент спорт цогцолбор”-ын барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн судалгааны ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа тухай Барилга, хот байгуулалтын яамнаас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, хоёр орны хамтарсан бүтээн байгуулалтын ажил амжилттай өрнөж, спорт цогцолборын ТЭЗҮ-г манай орны уур амьсгалын онцлог, орчин нөхцөлд тохируулан гаргахаар ажиллаж байна.
Энэ талаар БХБ-ын Дэд сайд Золбоо ““Президент” спорт цогцолборын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Гоби травел” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Спорт цогцолборын иж бүрдэл ажлын зураг энэ сард багтан гарна. Цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулах бөгөөд шаардлагатай газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн А/356 дугаар захирамжаар Барилга, хот байгуулалтын яаманд олгогдсон. Төсөл хэрэгжих талбай нь дөрвөн га, үүнээс цогцолборын үндсэн барилга 1.8 га-д босох ба ногоон байгууламж 0.4 га, зам талбай 1.6 га байхаар төлөвлөсөн” гэсэн юм.
“Президент” спорт цогцолборын зураг төслийг боловсруулахдаа Монгол Улсын стандартаас гадна олон улсын стандарт, хэмжилзүйг удиртгал болгон ажиллажээ. Уг зураг төслийн дагуу спорт цогцолборын барилга нь нийт 59 мянган м/кв талбайтай, дөрвөн давхраас бүрдэх томоохон байгууламж болох аж. Үүнд сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бүх төрлийн бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнесс, иога, спиннинг, дугуй, гүйлт гэсэн 19 төрлийн спортод зориулсан иж бүрэн сургалтын танхим байгуулахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн нэг удаагийн нэвтрэх хүчин чадлын тооцоогоор 1.327 хүнд үйлчлэх боломжтой. Ингэснээр өдөрт 6000 орчим хүн спортоор хичээллэж, 10.000 гаруй хүнд спортын үйлчилгээ үзүүлэх боломжоор хангагдаж байгаа юм.
Спорт цогцолборыг байгуулах Ажлын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ “Монгол, Хятад хоёр орны найрамдалт харилцааны үүх түүхийг сөхвөл тэртэйх 1950-иад оноос эхтэй бөгөөд урд хөрш маань манай улсын спортын хөгжилд томоохон нөлөө үзүүлэхүйц олон туслалцаа үзүүлсээр ирсэн билээ.
Хамгийн ойрын жишээг дурдвал, Хятад Улсын тусламжаар Буянт-Ухаагийн спорт ордныг байгуулж, дан ганц дотоод гэлтгүй олон улсын хэмжээний тэмцээн уралдааныг эх орондоо зохиож байна. Мөн өнөөдрийн уулзалтаар харилцан мэдээлэл солилцсон спорт цогцолборыг хоёр орны Ерөнхийлөгч нарын хэлэлцээрийн дүнд Хятадын талаас бүрэн санхүүжүүлж, барьж байгуулахаар шаргуу ажиллаж байна.
Энэ цогцолбор ашиглалтад орсноор Монголын хүүхэд залуус олон улсын стандартад нийцсэн, иж бүрэн цогцолборт 19 төрлийн спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маягт суралцах маш том боломж нээгдэж байгаа юм. Миний зүгээс энэ бүтээн байгуулалтын Ажлын хэсгийг ахлах болсныг нэр төрийн хэрэг хэмээн хүлээн авсан билээ. Өнөөдрийн уулзалтын тухайд үнэхээр үр дүнтэй болсон гэдгийг онцгойлон мэдэгдье. Элчин сайд Цай Вэньруй зураг төслийн ажлын явцтай танилцаж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн” юм.
| Хүүхэд, залууст зориулсан “Спорт цогцолбор”-ын ТЭЗҮ дуусжээ |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |