Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах 2023 оны нэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ОУОХ-ны гишүүд, Үндэсний олимпын хороод, Олон улсын спорт холбоод, Тамирчдын комиссын төлөөлөлтэй цахим уулзалт хийсэн бөгөөд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Украины эв нэгдэл болон ОХУ, Беларусийн эсрэг арга хэмжээ, эдгээр орны тамирчдын талаар доорх байр суурийг илэрхийлжээ.
Үүнд Олон улсын спорт холбоод, үндэсний олимпын хороодоос ямарваа нэгэн олон улсын спортын арга хэмжээг ОХУ, Беларусь улсад зохион байгуулахгүй, дэмжлэг үзүүлэхгүй байх. Тус хоёр улсын далбаа, төрийн дуулал, бэлгэдэл болон эдгээр улсыг илэрхийлэх өнгө, аливаа зүйлийг хурал цуглаан, тэмцээн уралдааны үеэр ашиглахгүй байх.
ОХУ, Беларусь Улсын улс төрийн албан тушаалтныг спортын тэмцээн уралдаан, хурал зөвлөгөөнд урихгүй байх хориг арга хэмжээг дахин баталгаажуулах. “Парис 2024”, “Милан-Кортина 2026” олимпын наадмуудад Украины ҮОХ-ноос илүү хүчтэй багаа оролцуулахад нь туслах зорилгоор тамирчдад үзүүлж буй одоогийн дэмжлэгийг үргэлжлүүлэх, цаашид нэмэгдүүлэх.
Олон улсын холбоод, үндэсний олимпын хороодыг Украины тамирчдын тэмцээний оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан бэлтгэлд хамруулах тал дээр бүхий л хүчин чадлаа гаргаж ажиллахыг уриалав. Мөн цахим уулзалтад оролцогчдоос гаргасан доорх саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Тамирчдыг ялгаварлан гадуурхахын эсрэг байж, бүх тамирчид ижил тэгш эрхтэй байна гэсэн ОУОХ-ны хартийг баримтлах. ОХУ, Беларусийн тамирчид аливаа тэмцээн уралдаанд оролцохоор бол “төвийг сахисан” байрь суурьтай байх, улсаа илэрхийлэх туг далбаа, бэлгэдэл зэргийг ил харуулахгүй байх. Засгийн газраас тамирчдаа ямар тэмцээнд орохгүй байх, ямар тэмцээнд орохыг шийдэж болохгүй.
Тамирчид дайныг дэмжсэн утга агуулга бүхий зүйл илэрхийлж болохгүй. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмыг хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн байх. Азийн олимпын зөвлөлөөс Ази тивд зохиогдож буй тэмцээнд ОХУ, Беларусийн жирийн тамирчдыг оролцуулахыг санал болгосныг хүлээн авах. Хэрэв оролцогч тамирчин эдгээр шаардлагыг хангаагүй бол тэмцээнээс тэр даруй хасах, улмаар ОУОХ-нд мэдэгдэж, цаашид хэрхэх талаар зөвлөлдөх нь зөв гэжээ.
| ОУОХ-ноос Украин болон ОХУ, Белерусийн тамирчдад баримтлах албан ёсны байр сууриа илэрхийлжээ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |