Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны энэ оны анхны гран при тэмцээн нэгдүгээр сарын 27-29-нд Португаль Улсын Алмада хотод болно. Манай улсаас залуу жүдочид зонхилсон эрэгтэй ес, эмэгтэй 10, нийт 19 тамирчин оролцохоор эх орноосоо морджээ. Португалийн татамид таван тивийн 83 орны 580 жүдочин, эрэгтэй 344, эмэгтэй 236 тамирчин барилдах юм.
Өнгөрсөн жил Алмадагийн гран при анх удаа зохион байгуулагдахад ОУХМ Б.Цогт-Очир 60 кг-д, Л.Анхзаяа 73 кг-д, А.Адъяасүрэн +78 кг-д хүрэл медаль хүртэж байв. Португалийн гран прид хүч үзэх монголын багийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-д Л.Өнөболд, Б.Нямренчин, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар хүч сорино.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д О.Оюунчимэг, Т.Тэгшжаргал, 63 кг-д Д.Есүй, Ц.Энх-Оргил, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, +78 кг: Д.Номинзул нар барилдах юм байна.
| Залуу жүдочид Португалийг зорив |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |