Манай зарим спортын төрлийн тамирчид Парисын 2024 оны олимпын эрхээ хэрхэн авах шалгуурыг танилцуулья. Эрхийн төлөөх тэмцээн энэ оноос эхлэх бол 2024 оны хавар гэхэд багийн бүрэлдэхүүн үндсэндээ тодрох учиртай. Парисын олимпын боксын тэмцээнийг олон улсын холбоо нь бус, ОУОХ-ноос томилогдсон тусгай комисс зохион байгуулна. Олимпын эрхийг ямар тэмцээнээс хэрхэн олгох нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байгаа.
Ямартай ч ирэх ес, аравдугаар сарыг дамнан зохиогдох Азийн наадмаас манай тивийн боксчид олимпын анхны эрхээ авна. Тэр ч утгаасаа Азийн наадмын боксын тэмцээн урьд урьдынхаас илүү өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй юм. Улмаар 2024 он гараад олимпын эрх олгох хоёр цуврал тэмцээн зохиогдох товтой байгаа.
Буудлагын 340 мэргэн бууч 170 эрэгтэй, 170 эмэгтэй Парисын олимпод онч сорино. Нийт оролцох тамирчны тоо Токиогийн олимптой харьцуулахад 20-иор багассан байна. Буудлагын тамирчдын хувьд эрхийн тэмцээн хэдийн эхэлсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сард Египетэд болсон ДАШТ-ээс нийт 32 эрх эздэдээ очсон байгаа. Эрх олгох дараагийн тэмцээн нь энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр Азербайжан Улсын Бакуд болох ДАШТ. Тус тэмцээний олимпын төрлийн дасгалуудад эхний дөрвөн байрт шалгарсан тамирчид эрхээ авах юм.
Мөн арваннэгдүгээр сард Өмнөд Солонгост болох Азийн АШТ-д эхний хоёр байрт орж гэмээнэ Парисын олимпын тийзээ өвөртөлнө. Улмаар 2024 оны Азийн АШТ манай буудагчдын хувьд эрхээ авах сүүлийн тэмцээн байх болно. Буудлагынхан өмнөх Токиогийн олимпод дөрвөн тамирчинтай оролцож байв.
Чөлөөтийн 288 бөх 192 эрэгтэй, 96 эмэгтэй тамирчин Парисын олимпын чөлөөт бөхийн тэмцээнд зодоглоно. Олимпын эрхийг гурван үе шаттай олгох бөгөөд эхнийх нь ирэх есдүгээр сард Сербийн Белград хотноо болох ДАШТ. Энэ тэмцээний олимпын жин бүрийн эхний таван бөх Парисыг зорих эрхтэй болно. Медаль хүртсэн дөрвөн бөх эрхээ шууд авах бол хүрлийн төлөө барилдаад ялагдсан хоёр бөх нэмэлт нэг эрхийн төлөө халз барилдах юм.
Дараагийн боломж нь олимпын эрх олгох тивүүдийн тэмцээн. 2024 он гаргаад зохиогдох тус тэмцээний жин бүрийн эхний хоёр байрын эзэд эрхээ өвөртлөх болно. Улмаар эрхгүй хоцорсон бөхчүүд хамгийн сүүлийн боломж болох дэлхийн тэмцээнд эхний хоёр байр эзэлбэл эрхээ авах юм.
Жүдогийн эрэгтэй 186, эмэгтэй 186, нийт 372 жүдоч Парист өрсөлдөх нь Токиогийн олимпоос 16-гаас бага байна. Эрхийн шалгуур өмнөхтэй ижил буюу жин тус бүрийн чансааг үндэслэнэ. 2022 оны зургадугаар сарын 24-нд олимпын эрхийн онооны систем албан ёсоор бодогдож эхэлсэн бөгөөд 2024 оны зургадугаар сарын 23-нд хаагдах юм. Улмаар жин тус бүрийн эхний 17 байрт бичигдэж буй бөхчүүд Парисын олимпын эрхээ авна. Одоогоор Монголын 10 бөх олимпын эрхийн бүсэд багтаж байна. Өмнөх олимпод манай жүдочид 14 жингийн 12-т нь эрхээ авч байлаа.
Дугуйн 90 эрэгтэй, 90 эмэгтэй, нийт 180 тамирчин олимпын наадмын замын дугуйн тэмцээнд оролцоно. Эрх олгох гурван шат байгаа бөгөөд эхнийх нь тухайн улсын чансаа юм. 2023 оны аравдугаар сарын чансаагаар 1-5 байрт бичигдсэн орон дөрвөн тамирчин, 6-10-т байвал тус бүр гурван тамирчин, 11-20-д жагсвал тус бүр хоёр тамирчин, 21-45-д чансаатай орнууд нэг тамирчнаа олимпод оролцуулах эрхтэй болно. Манай улс одоогоор дэлхийн чансааны 35-д бичигдэж байгаа бөгөөд энэ байраа оны эцэс хүртэл хадгалж чадвал 1996 оноос хойш анх удаа дугуйн спортоор олимпын эрх авах боломжтой.
Бадминтончдын Парисыг зорих тэмцэл 2023 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж, 2024 оны дөрөвдүгээр сарын 28-нд өндөрлөнө. Энэ хооронд зохиогдсон, дэлхийн бадминтоны холбооноос баталсан тэмцээнүүдэд олимпын эрхийн оноо олгох бөгөөд ганцаарчилсан төрлийн эхний 38 байрт эрэмбэлэгдсэн тамирчид эрхээ шууд авах болно.
Үүн дээр нэмэгдээд дэлхийн чансааны 250 дотор багтдаг тамирчдаас таван тивийн төлөөлөл тус бүр хоёр хүн, нийт 10 тамирчин нэмэлтээр эрх авах боломжтой.
Парисын олимпын бадминтоны тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн үндсэн таван төрлөөр явагдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 86, нийт 172 тамирчин өрсөлдөх юм.
Олимпын наадмын хөтөлбөрт хоёр дахь удаагаа багтаж буй 3х3 сагсны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман шилдэг баг өрсөлдөнө. Эрх авах анхны шалгуур нь дэлхийн чансаанд эзэлж буй байр. 2023 оны арваннэгдүгээр сарын чансааны эхний гурван байрт жагсаж буй багууд эрхээ авах учиртай. Гэхдээ эхний гуравт жагслаа гээд эрхээ шууд авчихна гэсэн үг биш.
Учир нь зохион байгуулагч орон эрэгтэй, эмэгтэй багийнхаа аль нэгийг шууд оруулах эрхтэй учир тухайн хүйсийн багаас нэг эрх хасагдана. Хэрэв зохион байгуулагч Францын эрэгтэй баг чансаагаар эрхээ авчихвал эрэгтэй багуудын эхний хоёр нь л тэдэнтэй нэгдэнэ гэсэн үг. Харин үлдсэн 10 эрхийн төлөө багууд гурван удаагийн цуврал тэмцээнд хүч сорих юм. Одоогоор манай эрэгтэй шигшээ дэлхийн чансааны тавд, эмэгтэйчүүд 11-т бичигдэж байна.
Олимпод оролцох туйванчдын тоо жилээс жилд багассаар байна. Лондон, Риогийн олимпын хүндийг өргөлтийн тэмцээний нийт квот 260 байсан бол Токиод 196, Парист 120 болон буурчээ. Тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд медальтнуудаа тодруулдаг байсан нь тав болж мөн багассан юм.
Олимпын наадамд нэг улс аль нэг хүйсийн таван жингийн гуравт нь л тамирчнаа оролцуулах боломжтой. Эрхийн оноог тооцохдоо чансаа өндөр долоон тэмцээнд өргөсөн үзүүлэлтийг харгалзана. Эдгээр тэмцээн нь 2022, 2023 оны ДАШТ, 2023, 2024 оны тивийн АШТ, 2023 онд зохиогдох хоёр гран при болон 2024 оны дэлхийн цомын тэмцээн юм. Эдгээр тэмцээнд өргөсөн үзүүлэлтээр нь эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт 10 эрх олгох болно.
| Манай тамирчид олимпын эрхээ хэрхэн авах вэ |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |