• Өнөөдөр 2025-05-30

Ичиножёо А.Ичинноровын хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

2022-12-26,   710

          Мэргэжлийн сүмогийн маэгашира, Ичиножёо А.Ичинноровын хэргийг Сүмо бөхийн холбоо өнөөдөр хэлэлцэх аж. Тэрбээр Минато оякатагийнхаа гэргийд гар хүрсэн гэж, Японы шар хэвлэлүүд мэдээллэж байсан билээ.Иймд тус холбооны Ёс зүйн хорооноос энэ сарын 22-нд Минато ояката болон Ичиножёог дуудаж, байдлыг тодруулсан бөгөөд энэ удаа ямар шийтгэл оноох эсэх нь тодорхойгүй байна. Гэхлээ түүнийг окамисандаа гар хүрээгүй, харин оякатагийн гэргий байнга мөрдөн, хувийн амьдралд нь оролцдог нь маргааны үндэс болсон гэж Сүмо бөхийн холбооны эх сурвалж мэдээллэсэн юм. Тэгэхээр Ёс зүйн хорооноос шийтгэл оноохгүй байх үндэслэл өндөр байгаа юм.

Ичиножёо А.Ичинноровын хэргийг өнөөдөр хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188