"Катар-2022" хөлбөмбөгийн дэлхийн аваргын хасагдах шатанд буюу шилдэг 16-д ДАШТ-ий түүхэнд анх удаа бүх тивийн төлөөлөл үлдсэн билээ. Шөвгийн наймд үлдэх багууд эхнээс тодорч байна.
Францууд 3:1-ээр Польшийг илүүрхэв
Дэлхийн аварга Францын баг Польшийг" төвөггүй хожиж, шөвгийн наймд үлдлээ. Францын гол довтолгоо зүүн жигүүрээр Эрнандес, Рабьо-Мбаппе нарын оролцоогоор өрнөж байв. Баруун жигүүрт Дембеле ганцаараа , төвд Жиру, ард нь Гризманн найруулаад Францын довтолгоо үнэхээр сайн байлаа. Жиру нэг, Мбаппе хоёр гоолоор ДАШТ-ий шилдэг хаалгачийн нэг Шчеснйгийн хаалгыг мялааж, 3:0 болгосон. Харин тоглолтын нэмэлт цаг дуусах мөчид Левандовски нэр төрийн ганц гоолыг оруулснаар тоглолт дууслаа. Мбаппе таван гоолтой болж "Катар-2022" ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Нидерланд 3:1-ээр Амеркийг хожлоо
Нидерланд, АНУ-ын тоглолтод 3:1-ийн харьцаагаар Нидерланд хожлоо. Хэсгийн шатанд нэг ч хожигдоогүй хоёр багийн тоглолтын 10 дахь минутад гоол орж улбар шарууд тэргүүлж эхэлсэн. Гоолыг Мемфис Депай оруулснаар гурван ДАШТ-д гоол оруулсан цөөн тоглогчдын нэг болов. Нэгдүгээр үе дуусахаас өмнө эхний гоолтой маш төстэй довтолгоог Нидерланд хэрэгжүүлж Дензел Дөмфрайсын хоёр дахь дамжуулалтаар Дейли Блинд гоол оруулсан.
Хүнд байдалд орсон АНУ-ын хоёрдугаар үеийн сэлгээ ашгаа өгч Хажи Райт 76 дахь минутад тооны харьцааг ойртуулав. Гэвч түүний гоолоос ердөө таван минутын дараа хоёр гоолын дамжуулалт өгсөн Дензел Дөмфрайс гоол оруулснаар Нидерланд хожлоо.
Англичууд 3:0-ээр Сенегалийг бут ниргэлээ
Англичууд Хэндерсон, Кэйн, Сака нарын гоолоор Сенегалыг өчиггүй ялсан ч хурц, дайчин хөлбөмбөг бол тоглосонгүй. Энэ тоглолтод Английн Рахим Стерлинг оролцоогүй юм. Сенегал энэ тэмцээнд тоглолт болгондоо тактик, схемээ өөрчилж байгаа. Багийн гол үүрэг гүйцэтгэгч Идрисса Гуйе энэ тоглолтыг шар хуудасны шийтгэлийн улмаас өнжсөн нь Сенегалын тоглолт, тактик, схемд ихээхэн хохирол учрууллаа. Харин английн шигшээ баг энэ дэлхийн аваргад ганц ч шар хуудас аваагүй байгаа цорын ганц баг юм.
Аргентин 2:1-ээр Австралийг хожлоо
"Катар 2022" ДАШТ-ий шигшээ 16 шатны хоёр дахь тоглолт дэлхийн хоёр удаагийн аварга Аргентин болон Австралийн шигшээ багийн хооронд болоход 2:1-ийн харьцаагаар Аргентин хожлоо. Аргентины довтолгоог нягт хамгаалалтаараа зогсоох зорилготой Австралийн тоглолт 35 минутын турш хэрэгжсэн ч тэдний гаргасан нэг алдаа гоол болж хувирав.
Гоолыг замналынхаа 1000 дахь тоглолтод оролцож буй Лионел Месси оруулсан бөгөөд түүний ДАШТ-ий хасагдах шатанд оруулсан анхны гоол байв. Гоол оруулсан Аргентинчууд хамгаалахаар шийдэж таван хамгаалагчтай хувилбар руу шилжсэн бөгөөд 57 дахь минутад Австралийн хамгаалагчид алдаа гаргаж Жулиан Альварес тооны харьцааг холдуулсан юм.
Харин Австраличууд 77 дахь минутад тооны харьцааг ойртуулсан. Крейг Гүүдвиний цохисон бөмбөг Энцо Фернандесийн биед ойж Аргентины хаалганд орсон. Ийнхүү итгэл найдвар сэргэсэн австраличууд тоглолтын төгсгөлд аюултай олон довтолгоог хийсэн ч 2:1-ийн харьцаагаар хожигдол хүлээв. Аргентин шөвгийн наймд Нидерландтай тоглоно.
| Хасагдах шатны шөвгийн наймд үлдэх тоглолт эхэллээ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |