• Өнөөдөр 2025-05-30

Дэлхийн аваргын “А”, “В” хэсгийн хасагдах шатны тоглолт боллоо

2022-11-30,   322

 

     “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр орой Эквадор, Сенегал 1:2-оор,  Нидерланд, Катар 2:0-ээр өндөрлөв.  Ийнхүү “А” хэсгээс Нидерланд, Сенегалын шигшээ багууд шөвгийн 16-д шалгарлаа. Эквадорын шигшээ харин тун харамсалтай хасагдав. Уг нь Эквадрын баг тэнцсэн бол дараагийн шат руу гарах л боломжтой байв. Харин эзэн орон Катар хасагдлаа.

    Тэмцээний “В” хэсэгт Иран, АНУ 0:1-ээр, дэлхийн хамгийн харилцаа тогтворгүй хоёр улсын тулаан ногоон талбай дээр өрнөж АНУ-ын шигшээ багийн ялалтаар өндөрлөж дараагийн шатанд шалгараад байна. Харин Уэльс, Англи 0:3-аар англичууд ялалт байгуулав. Шөвгийн 16-д  Нидерланд, АНУ-тай, Англи, Сенегалтай тоглоно.

 


Дэлхийн аваргын “А”, “В” хэсгийн хасагдах шатны тоглолт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188