Сербийн Улсын нийслэл Белград хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, Осло 2021 ДАШТ-ний хүрэл медальт ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Монгол Улсын гавьяат тамирчин болж цол, тэмдгээ гардан авлаа. Тэрбээр Белградын ДАШТ-ий 125 кг-д хүчээ сорьж Туркийн алдарт бөх Таха Акгюльтай алтан медалийн төлөө өрсөлдөж 6:2-оор хожигдож, мөнгөн медаль хүртсэн билээ. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт М.Лхагвагэрэл ийнхүү Монгол Улсын гавьяат тамирчин боллоо.
М.Лхагвагэрэл Монгол Улсын гавьяат тамирчин болов |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |