• Өнөөдөр 2024-04-27

Б.Шоовдор Монгол Улсын гавьяат тамирчин боллоо

2022-11-26,   163

 

     Чөлөөт бөхийн дэлхийн аваргын гурван хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат ОУХМ Баатаржавын Шоовдор Будапешт-2018, Нур Султан-2019, Осло-2021 ДАШТ-ээс хүрэл медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, И.Ярыгиний “Алтан гран при”, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга юм. Мөн “Монголиа опен”-ы аварга, УАШТ-ий таван түрүүтэй шилдэг тамирчин билээ.

 

 


Б.Шоовдор Монгол Улсын гавьяат тамирчин боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188