Сонгинохайрхан дүүргийн 30 жил, “Макс” группын 30 жил, “MJ” нийгэмлэгийн 20 жилийн ойн нэрэмжит "MJ CUP 2022" жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Монголын жүдо академийн баг энэ тэмцээнд оролцож гурван алт, нэг мөнгө, долоон хүрэл нийт 11 медаль хүртсэн амжилт үзүүлэн, охидын багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа.
Энэ удаагийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн “Спорт цогцолбор"-т дунд, ахлах насны ангиллаар явагдсан. Тус тэмцээнд 50 байгууллагын нийт 1000 гаруй өсвөрийн тамирчид хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний дунд насны хөвгүүдийн 34 кг-ын жинд Ц.Сод-Оргил, 55 кг-д У.Энх-Учрал хүрэл медаль, 66 кг-ын жинд У.Мөнх-Учрал алтан медаль хүртсэн.
Дунд насны охидын 40 кг-д Э.Цэлмүүн хүрэл, 48 кг-д Б.Батсувд алт, 57 кг-д Э.Аялгуун алтан медаль авсан. Ахлах насны хөвгүүдийн 73 кг-ын У.Билэгт, М.Түвшинбаяр, 90 кг-д У.Уртнасан хүрэл медаль хүртсэн юм. Ахлах насны охидын 57 кг-ын жинд Х.Ариунтунгалаг мөнгө медаль, 63 кг-д Г.Ундрал хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
| Монголын жүдо академи "MJ CUP 2022"-оос гурван алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртлээ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |