Ташкент 2022 жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, дэлхийн цуврал гранд слам, гран при тэмцээний аварга, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртэв. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд энэ жилийн Тбилисийн гранд сламын аварга, Өмнөд Солонгос бөх Хүх Мимитэй хүч үзэж "Golden Score"-д торгуулиар цэвэр ялж шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо.
Л.Энхрийлэн монголын эмэгтэй жүдочдоос дэлхийн медальтан болсон долоо дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь Х.Эрдэнэт-Од, М.Бундмаа, М.Уранцэцэг, Ц.Мөнхзаяа, Д.Сумъяа, Б.Мөнгөнчимэг нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан билээ. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан юм. Хоёрдугаар тойрогт Кристианне Легентилийг ялсан. Улмаар гуравдугаар тойрогт дэлхийн аварга Канадын бөх Дегүчиг нэмэлт цагт гурван торгуулиар илүүрхэн хожсон. Дагах тойргийн барилдаанд олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Украины жүдочин Дариа Билодидтой барилдаж, базари үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ийнхүү Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын бөх Хух Мимиг ялж дэлхийн аваргын медальтан боллоо.
| Л.Энхрийлэн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |