Белград-2022 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр 70, 79, 86, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно.
Манай бөхчүүдээс 70 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “U23”-ын Азийн аварга ОУХМ Э.Тэмүүлэн чангахан сугалаа татжээ. Тэрбээр тэгшитгэлд энэ жил Италид болсон чансааны оноо олгох тэмцээнд түрүүлсэн Азербайжаны Жошгун Азимовтой барилдахаар болов. Түүнийг ялсан тохиолдолд ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Гүржийн Зураби Якобишвилитэй учраа таарна.
Харин 79 кг-д энэ жилийн улсын аваргад түрүүлж Белградад зорих эрхээ авсан, спортын мастер А.Дөлгөөн 16-гийн нэгд үлдэх барилдаанд Хонконгийн Энди Кабейя Мукендитай барилдана. Түүнийг ялбал шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Румыний Якуб Шихжамалов, Ираны Мохаммад Ноходи нарын ялсантай хүч үзэх юм.
Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Бат-Эрдэнэ 86 кг-д хүч үзнэ. Тэрбээр Молдавын Иван Ичизлитэй оноолт таарав. Түүнийг ялбал шөвгийн 16-д манай бөхийг олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Хасан Яздани Черати хүлээж байна.
Харин 125 кг-д “U23” болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл дэлхийн чансааны дөрөвдүгээр бичигдсэн тул эхлээд гоц мөргөж наймны нэг шигшээд Сербийн Дагестан легионер Магомедгажи Нурасулов, 2019 онд Нур-Султаны дэлхийн аваргад хүрэл зүүсэн ч дараа нь допингийн улмаас медалиа хураалгасан Узбекистаны Хасанбой Рахимов нарын ялсантай барилдана. Энэ даваанд давбал шөвгийн наймд Казахстаны Олег Болтинтэй, хагас шигшээд Гүржийн Гено Петриашвилитэй таарах магадлалтай.
| Манай эрэгтэй дөрвөн бөх сугалаа татав |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |