Монголын хөлбөмбөгийг тойрсон асуудлууд нэлээдгүй байдаг. Ер нь жил болгон ар, араасаа асуудал дагуулдаг гэхэд хилсдэхгүй. Олон улсын томоохон тэмцээнд сайн оролцож, амжилт гаргаж чадахгүй тамирчдаар дүүрсэн. Тоглолтын 90 минут талбайд арай ядан гүйж, бахардаж унах шахам л тоглолтоо дуусгадаг. Олигтой амжилт гаргаж чадахгүй хөл бөмбөгчдийн нэг энэ сард Бразил тамирчныг арьс өнгөөр доромжилсон явдал боллоо. Тус үйлдлийг “Дэрэн клуб”-ын тамирчин О.Даваадэлгэр гарсан юм. Улсынхаа нэр хүндийг унагаасан, тамирчны ёс зүйгүй энэ үйлдэлд таван сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. Хөлбөмбөгийн клубүүд тамирчныхаа ёс зүй, баримтлах зарчим, эрх, үүргийн талаар сайн заадаг баймаар юм. Ёс суртахуунгүй тамирчны үйлдлээс болж монголын хөл бөмбөг дэлхийн шившиг боллоо.
Өнгөрсөн амралтын өдөр Монголын хөлбөмбөгийн “Mobi” дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн. Тойргийн сүүлийн тоглолт Дэрэн болон СФ Фалконс багуудын хооронд өрнөж, 3-2 гэсэн харьцаатай Дэрэнгийн ялалтаар өндөрлөснийг хөлбөмбөг сонирхогчид мэдэж буй билээ. Нэлээд ширүүхэн ширүүхэн өрсөлдөөн болсноос гадна тоглолтын 72 дахь минутад Монголын шигшээ тамирчин О.Даваадэлгэр эсрэг багийн тамирчин Бразил тоглогч Тиаго Томайсыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, сармагчин шиг хөдөлсөн. Үүнээс болж тухайн үед хоёр багийн дэмжигчдийн хооронд багахан хэрүүл маргаан хүртэл болсон юм. Ингэж эх орныхоо нэрийг гутаан, олон улсад муугаар харуулсан тохиолдол болж өнгөрлөө. Тамирчны ямар ч ёс зүйгүй ийм үйлдлээс болж Монголын хөлбөмбөг гутсаар байх уу.
-ДЭРЭН КЛУБИЙН ТАМИРЧИН О.ДАВААДЭЛГЭРИЙГ ТАВАН САЯАР Л ТОРГОСОН ГЭВ ҮҮ-
Монголын хөл бөмбөгийн “Моби Дээд лиг”-ийн “СФ Фэлконз”-“Дэрэн” багийн тоглолтын үеэр “Дэрэн” багийн тоглогч О.Даваадэлгэр өрсөлдөгч багийн бразил тоглогч Тиаго Томайсыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, сармагчинтай зүйрлэн доромжилсон явдал гарсан. Энэхүү тоглолттой холбоотойгоор олон нийтийн зүгээс тоглогчийг дарамтлах явдал гарч байгаа тул “Моби Дээд лиг”-ийг зохион байгуулагчид мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд асуудлыг МХХ-ны дүрмийн дагуу шийдэх боломжтой тул хувь тоглогчид хандахгүй байхыг хүсжээ.
Монголын хөл бөмбөгийн холбооны дүрмийн 36.1-д хэн нэгнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал байдал, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхсан тохиолдолд аливаа этгээдийг зургаагаас багагүй сараар хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасах эсвэл 500 000-5 000 000 төгрөг хүртэлх төгрөгөөр торгоно гэжээ. Мөн клубийг нь дөрвөөс багагүй тоглолтод үзэгчгүй тоглуулах эсвэл 1-10 сая төгрөг хүртэлх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, О.Даваадэлгэрийн эрхийг дээд тал нь зургаан сар хас ч, “Дэрэн” багийг дор хаяж дөрвөн тоглолтод үзэгчгүй тоглуулах, эсвэл тоглогчийг 500 000-5 000 000, багийг 1 000 000-10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах юм. Иймэрхүү мөнгөн торгууль ноогдуулсаар байх юм бол цаашид энэ үйлдэл давтгасаар байх болов уу. О.Даваадэлгэрийн энэ үйл ганц хөлбөмбөгийн спортыг биш монголын нэрийг дэлхийд гутаалаа. Энэ бол зохисгүй үйлдэл. Бөмбөгөө олигтой өшиглөж чадахгүй байж муу юманд сайн. Монголын шигшээ багийн тамирчдын ихэнх нь тамхичид, гүйлтийн тэсвэр маш тааруу, кросс гэж юм мэдэхгүйгээс эхлээд өчнөөн асуудал бий. Үүн дээрээ ёс зүйгүй үйлдэл гаргаж, арьс, өнгөний үзлээр бусдыг доромжлохоор яаж дэлхийн хэмжээнд гарах билээ.
| ЁС ЗҮЙГҮЙ ТАМИРЧНААС БОЛЖ МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГ ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛЛОО |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |