• Өнөөдөр 2025-06-03

Монголын баг түүхэн ялалт байгуулжээ

2022-08-25,   365

 

   Монголын талбайн теннисчид гайхамшигттай түүхэн ялалт байгуулсан байна. Эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах “Billie Jean King CUP 2022 “ тэмцээний “Б“ зоны тоглолтод нэг ч хожигдолгүй тэргүүн  байрт шалгарлаа.

   Монголын баг тэмцээний эзэн баг Тажикистан Улсын багтай тоглож 3-0 харьцаатай хожлоо. Одоо манай багийн хувьд “А” зоны тэргүүн  байраар шалгарсан багтай  тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Ганцаарчилсан тоглолтод Ч. Маралгоо 6:0, 6:0, А. Жаргал. 6:0, 6:1-ээр хожил авчээ. Хос тоглолтод Ч.Маралгоо, Ч.Марта. 6:0, 6:0-ээр өрсөлдөгч багийг буулган авсан байна.

 


Монголын баг түүхэн ялалт байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188