Шатрын олимпиадад Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 15 дугаар байр эзэллээ. Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоож, залуучуудаас бүрдсэн шинэ үеийн төлөөлөл болсон баг маань бахдам сайхан амжилт үзүүлэв. Бид тэмцээн эхлэхэд олон улсын чансаагаар 28 дугаарт жагсаж байсан бөгөөд тэмцээний туршид дэлхийн шилдэг багуудтай оюун ухааны хүчээ үзлээ.
Миний бие нь анх удаагаа Монгол Улсын багийн лидер тоглогчоор нэгдүгээр ширээнд өрсөлдөхдөө дэлхийн шилдэг улсуудын номер нэг шилдэг шатарчидтай тоглож олон улсын чансаагаа 27 оноогоор ахиулав. Хувийн дүнгээр нэгдүгээр ширээнд дэлхийн 162 орны шилдэг шатарчдаас “ТОП 20” байрын 19 дүгээрт багтлаа. Нийт есөн өрөг тоглохдоо хоёр эрэгтэй их мастер, таван эрэгтэй олон улсын мастер, нэг эмэгтэй их мастер, нэг эмэгтэй олон улсын мастертай тоглож хоёр хожиж, тав тэнцэж, хоёр хожигдон 4.5 оноо авлаа.
Багийнхаа уур амьсгалыг эв найртай байлгаж, шинэ түүхэн амжилтыг гаргахын төлөө багийн лидерийн хувьд хөлөг дээр ч, амьдрал дээр ч алхам бүрээ цэгнэж, дүү нартаа сайн үлгэр дуурайлал болохын төлөө мөн эх орныхоо төлөө хамгийн сайнаараа хичээлээ. Нэгдүгээр ширээнд улс, улсын зөвхөн шилдгүүдтэй тоглоно гэдэг асар их хариуцлага дагуулдаг. Намайг явахад хүн бүр нэгдүгээр ширээнд сайн тоглож байж, бусад нь сайн тоглоно гэж хэлэх захиасууд өрөг бүрт маш их дарамт болж байсныг нуух юун.
Өөрийнхөө төлөө биш багийнхаа бүх гишүүдийн төлөө, эх орныхоо төлөө тоглож байсан учраас нэгдүгээр ширээнд оноо "алдаж" болохгүй гэх бодол мөнхийн зуураастай хэцүү байсан учир эрсдэл гаргалгүй олон хожлын өргүүдээ алдаж, тэнцээ болгосон нь харамсалтай ч сургамжтай. Гэлээ ч гэсэн хариуцлагаа ухамсарлаж, өөрийн үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж өчүүхэн би найдаж байна. Хэрхэхийг түмэн олон минь шүүнэ биз ээ гэж бичсэн байна.
| А.Энхтуул их мастер өөрийн цахим хуудаст олимпиадыг дүгнэж бичжээ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |