-ЭРЭМБЭ ДАРААНЫ ХЭРҮҮЛЭЭР БӨХЧҮҮДИЙГ ТАЛЦУУЛСААР БАЙХ УУ МҮБХ-НЫ ТЭРГҮҮН Ц.МАГАЛЖАВ АА-
Увайгүй, жудаггүй бөхчүүдээ яах вэ. Монгол үндэсний бөхийн холбооноос эхлээд эрэмбэ дараагаа алдаж эхэлсэн. Нэг үгээр МҮБХ өөрөө шинэчлэгдэж чадахгүй байна. Хөдөө орон нутгийн бөхчүүд хоорондоо муудаж, сайндаад, зодолдож, цохилцоод байгааг бөх сонирхогч төдийгүй монголын ард түмэн мэдэх болсон. Тийм ч болохоор орон бөхчүүдийн барилдааныг үзэхэд ямар ч урамгүй. Үүнээс гадна дандаа нэг баян айлын хүү аль ч сумын наадамд заан цол авах болсон нууц биш. Эд сайхан барилдаж байгаа аймаг, сумын цолтой арслан, заануудыг ташраар нь “нураачихаад” туг тойрон дэвэх болсон. Төрийн наадам ерөнхийдөө зургаагийн даваанаас найраа орох нь багсаж, үзэхэд сонирхолтой болж байна. Энэ жилийн улс баяр наадмын тавын давааны ам авах үеэр улсын заан Н.Жаргалбаярын утас дуугарч цол, даваа наймаалцаж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсан удаатай. Энэ мэтчилэн ам авах үеийн дүрс бичлэгүүд цахим ертөнцөд нэлээд олон байдаг. Үүнээс гадна бөхчүүд сүүлийн хэдэн жил ёс жудаггүй аашлах боллоо. Энэ жилийн наадмаар улсын начин Б.Одхүү дархан аварга А.Сүхбатыг төв цэнгэлдэхээс түлхэн гарсан. Мөн хоёрын даваанд улсын харцага Б.Одгэрэл цэргийн заан Э.Мөнх-Эрдэнийг цохин авсан. Харин дөрвийн даваанд улсын заан Ц.Одбаяр учраа бөхдөө эр бяраа гайхуулах гэсэн мэт зохисгүй үйлдэл гаргаж үзэгч түмнийхээ өмнө ёс бус үйлдэл гаргалаа. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө Завхан аймгийн нэг сумын наадамд дээр уначихаад “давсан” хэмээн улайн цайм тахим аваад туг тойрч байлаа. Энэ бүхэн МҮБХ ямар арга хэмжээ авсан бэ. Бөхчүүд олны өмнө ёс жудаггүй авирлаж байхад эрэмбэ дарааны хэрүүлээр бөхчүүдийг талцуулсаар байх уу МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваа.
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн он баяр наадмын бөх барилдаанд төр улс, үзэгчдээ хүндлэн барилдахаар гарч ирсэн А.Сүхбат дархан аваргыг эрэмбэ, дарааны хэрүүлээс болж төв цэнгэлдэх хүрээлэнгээс хөөж гаргалаа. Дархан аварга А.Сүхбат барилдах дургүй дээ дэвжээнээс буугаагүй болов уу. Олон жил нөжирсөн бөхийн эрэмбэ дараа гэх ялгаварлан гадуурхлаас болж бөхийн дэвжээгээ орхиход хүрлээ. Уг нь бол аварга арслангуудыг олон давсан, түрүүлснээр нь эрэмбэ дараа тогтгоогүй билээ. Харин хэн түрүүлж цол авсан тэр эрэмбэ дараагаараа зүүн, баруун талаа магнайлан барилддаг. Энэ зарчмыг бөхчүүд эрт дээр үеэсээ чандлан сахиж ирсэн түүхтэй. Гэтэл яагаад бөхчүүдийн ёс суртахууныг эвдэж хэрүүл тэмцэл хийлгэх болов. Үүнээс гадна нэгийн даваанд өвдөг шороодсон бөх хоёрын даваанд барилдаж төрд улсын минь баяр наадмыг түмний шившиг болгох шахлаа.
-Бөхийн хэрүүл тэмцэл, ёс бус үйлдэл хаа хүрээд зогсох вэ-
Монгол түмнийхээ хайр хүндлэл дээр оршдог үндэсний бөхийн хэрүүл, маргаан, тэмцэл утгаа алдаж гүйцлээ. Зүлэг ногоон дэвжээнд гарч дэлхий дүүртэл дэвдэг бөхчүүд барилдахаараа маргалдаад даваа унаагаа хүлээн зөвшөөрөхөө байлаа. Барилдаад түрүүлсэн нөхрөөс нь допинг илэрч би, чи дээрээ тулж шүүх, цагдаад хүрч байна. Бараг сүүлийн гучин жил холбооныхоо сандал суудалд аваргууд нь шунаг сэтгэлээр хандаж маргаж, хэрэлдэж бөхчүүдээ талцуулсан бол сүүлийн хоёр жилд холбооны гэх том хэрүүл нь чимээгүй болж намдсан. Харин үүнтэй зэрэгцээд допингийн хэрүүл бөхийн өргөөнөөс салахаа больсон нь нууц биш. Олны өмнө сайн барилдаж байгаа залуу бөхчүүд нутгийн баян бизнесмен хүний халаасанд орж компанийн нь нэр барилддаг болсон. Энэ нэг үгээр бөхчүүдийн ёс суртахууны эвдэж, өнгөтэй бол цол авах амархан гэдэг сэтгэлгээг суулгаж байна. Мөн хэдэн жилийн өмнө гурвын даваа 15 сая төгрөг, давын даваа 25 сая төгрөгт хүрч байсан. Дараа нь 80 саяд хүрч байсан гэгддэг. Харин өнөө жилийн наадмаар 280 сая төгрөгт хүрлээ. Үүнийг цэнхэр дэлгэцээр бөхөө үзэж суусан хүн бүр харсан биз. Мөнгө нь ч дүүрч гэхэд бөхчүүдийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрлээ. Төрийн наадмын зүлэг ногоон дэвжээндээ дээрээс үзэгч олондоо хүндэтгэлгүй хандаж гар утсаараа ярьж найраа хийж байна. Мөн бөх амлахдаа 30-40 минут сууж үзэгч олноо чилээх боллоо. Барилдахаар уран мэхийг уралдуулахаас илүүтэй таахалзаж, нэг нэгнээ нударч авах нь харагдах үзэгдэх боллоо. Адилхан л бөхийн тогооноос хоол идэж байгаа хэрнэ нэг нэгнээ элдэв үгээр доромжлох нь ихэслээ. Ёс, жудагтай олон бөх бий. Үүнийг ч үгүйсгэж болохгүй. Харин мөнгөний амтанд орж тавын даваанд олон зуун сая төгрөгөөр өвдөг шорооддог бөхчүүд бий болоод удаж байна. Тэд ёс жудгийг үл сахин таахалзаж, бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр ёс зүйгүй үйлдэл гарган мөнгөтэй хүн шиг томрох боллоо. Энэ бүхнийг яаж цэгцлэх вэ МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав аа.
| БӨХ ТОЙРСОН ХЭРҮҮЛ МАРГААН ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |