Улсын цолтой аварга, арслан, гарьд, заануудыг торох юмгүй өвдөг шоордуулж буй үзэгдэл заалны барилдаанууд нэлээд гарсан билээ. Юу юугүй л аварга, арслангууд маань тэнгэр хараад өнхрөөд өгдөг болжээ. Харин аймаг, сум, цэргийн цолтой бөхчүүд бие хаа өв тэгш хүч тэнхээтэй байгааг бөх сонирхогчид андахгүй биз. Жишээлбэл цагийг эзэлсэн аваргууд болох Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар цолоо баталж чадахгүй, тэр дундаа түрүүлчхээд дараа жил нь улсын баяр наадамд тав давж чадахгүй бөхчүүдийн тухай нэлээд хатуу байр суурьтай байсан гэдэг. Үүний бас нэгэн жишээ бол, ааг, омог эр бяраа гайхуулж даян аварга цол хүртсэн Н.Батсуурь аваргын бяр дууссан уу, эсвэл хэрэглэдэг эм тарианых нь үйлчилгээ дууссан уу яасан юм бүү мэд. Хэл ам хийж, Бөхийн өргөөнд малгайгаа хүртэл орхин гарч байсан аварга маань "Бизкон аудит" ХХК 20 жилийн ойд зориулсан Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны хоёрын даваанд Говь-Алтай аймгийн харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодсон. Мөн тус сумын заанд арслан Р.Пүрэвдагва нэгийн даваад унасан. Тухайлбал, бөхөд хайртай монгол түмний маань хайрлаж хүндэлдэг арслан, аварга хоёр сумын заанд дараалан ташраараа унасан хэрэг. Цаашлаад үндэсний баяр наадмын үзүүр, түрүүний бөхчүүдийн таамагт сүүлийн хэдэн жил багтаж ирсэн Улсын арслан Ц.Содномдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанд зодоглосон нь олны анхаарлыг татаад байсан ч хоёрын даваанд аймгийн заан Ц.Бямба-Отгонд унасан. Мөн тус барилдааны хоёрын даваанд аварга П.Бүрэнтөгс аймгийн заан Э.Мөнхжаргалд өвдөг шороодсон билээ. Монгол ард түмний хайртай аварга, арслангууд нэг, хоёрын даваанд юу юугүй унах болсон нь шинэ залуу үе гарч ирж буйг харуулж байгаа хэрэг биз.
Жил бүрийн үндэсний баяр наадмаар олон бөхчүүд цол хүртэж, өргөн олон, үзэгч түмнийхээ уухайн дор сүр хүчийг үзүүлэн барилдахыг хүсдэг нь нууц биш. Гэвч зодог шуудаг өмссөн хүчит бөхчүүд тэр бүр цол хүртээд байдаггүй. Жилд арав хүрэхгүй бөх шинээр цол хүртэж, зарим бөхчүүд даваагаа ахиулж цол нэмдэг. Баяр наадам дөхөөд ирэхээр бөхөд хайртай монгол түмэн “таамаг” дэвшүүлж өөр, өөрийн нутгийн бөхчүүдээ дэмжин захыг нь мушгиж суудаг. Тиймээс энэ жилийн улсын баяр наадамд шинээр цол хүртэх болон цолоо нэмэх бөхчүүдийг таамаглан хүргэж байна.

Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан цолтой тэрбээр Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн хурц арслан цол хүртээд байгаа юм. Үндэсний бөхөөр барилдахын сацуу чөлөөт бөхийн дэвжээнд олон амжилт гарсан нэгэн билээ. Тухайлбал өнгөрсөн 2021 оны ДАШТ-ээс 125 кг-д хүрэл медаль хүртэж дэлхийн дэвжээнээс хүнд жинд медаль авсан Монголын анхны бөх болж, түүхэн амжилт гаргасан. Мөн тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем интэрнэшнл” компанийн тамирчин юм. Үүнээс гадна Токиогийн олимпд мөн анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөө барилдан, V байрт шалгарсан бөгөөд түүнийг бөх сонирхогчид улсын өндөр цолонд хүрэх ирээдүйтэй хэмээн ярилцдаг байна.

Хорь гаруйхан настай аймгийн заан бар жилийн сар шинийн анхны барилдаанд ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн улсын начин Д.Дүгэрдорж, улсын заан М.Өсөхбаяр, цэргийн арслан Л.Отгонбаатар, Улсын аварга Д.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч зэрэг хүчит бөхчүүдийг торох юмгүй өвдөг шороодуулсныг Монгол даяараа бахархан харсан билээ. Монгол бөх, залуу хүчтэнүүд өнгөтэй, хүчтэй, бяртай, хүсэл тэмүүлэлтэй байгааг бөхийн дэвжээн дээр батлан харуулсан тэр бол Архангай аймгийн уугуул, аймгийн заан Э.Мөнхжаргал юм. Багаасаа аавыгаа дагаж бөхөөр барилдахаар эргэлт буцалтгүй шийдсэн балчир хүү, өдгөө жудагтай том бөх болох мөрөөдлөө нэг шатаар ахиулан, улсын аварга, арслан, заануудыг ар араас нь дашралдуулан өвдөг шороодуулсныг бөх сонирхогчид андахгүй биз ээ.
Монголын үндэсний бөхийн ертөнцөд ирмэг зоригт, эрс шулуун хүчит, халуун залуу бөх цойлж, давж, дэвэн дүүлж байгааг бөх сонирхогчид харж байгаа болов уу. Хорь гаруйхан настай улсын харцага, зоригт дайчин, эгэл даруухан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спортын хороо, “Хос түрүү” ХХК, “Атар трейд” ХХК, “Таван Хан” дэвжээний бөх, улсын харцага, Баярсайханы Орхонбаяр юм. Түүнийг бөх сонирхогчид “Аварга, арслан, заан, начин цолтнуудын дэргэд насны хувьд балчирч гэсэн хүч, мэхний хувьд “том” байгаагаа олон ч барилдаанаар батлан харуулж буй” хэмээн үнэлдэг юм. Тиймээс улсын харцага Б.Орхонбаярыг энэ жилийн баяр наадмаар цолоо ахиулна нь хэмээн олон хүн хүлээж суугаа болов уу.
Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж яваа хүчтэнүүдийн нэг нь улсын харцага Оргихын Хангай яах аргаггүй мөн. Түүнийг цолоо ахиулж, аварга цолонд хүрнэ гэж хүн шагшин ярилцдаг билээ. Тэрбээр, энэ оны нэгдүгээр сард болсон Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан түрүүлсэн. Баруун бүсийн даншиг наадмын үндэсний бөхийн барилдаад 96 бөх зодоглож Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай түрүүлж байсан билээ.
| БААРАГГҮЙ ЦОЛ НЭМЭХ БӨХЧҮҮД |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |