• Өнөөдөр 2025-06-02

Монголын эмэгтэй боксчид "Стамбул-2022" ДАШТ-нд өрсөлдөнө

2022-05-02,   290

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ тавдугаар сарын 6-20-ны хооронд Туркийн Стамбул хотод болох гэж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар өрсөлдөх юм.
 

Ташрамд дурдахад, Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын эмэгтэй боксчид 2018 онд анх медаль хүртэж байжээ. Энэ медаль дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх цор ганц медаль юм. Энэхүү медалийг гавьяат тамирчин М.Нандинцэцэг 54 кг-ын жинд эх орондоо авчирч байсан билээ.


Монголын эмэгтэй боксчид "Стамбул-2022" ДАШТ-нд өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188