• Өнөөдөр 2024-05-17

“FIFA FOOTBALL FOR SCHOOL” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2022-04-13,   280

   ОУХБХ-ны Сангийн дэмжлэгтэй Football for School буюу сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийг Монголын хөлбөмбөгийн холбоо, Боловсролын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Сургалтыг ОУХБХ-ны сургагч багш Alexandra Gross, Alberto Giacomini, Alexandra Huete, Antonio Buenano нар уригдан ирж удирдан явуулсан сургалтад МХБХ-ны сургагч багш нар болон Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн багш нар сургалтад хамрагдсан байна.

  Уг сургалт 2022 оны дөрөвдүгээр сарын 9-11 хооронд онол, практик хосолсон хэлбэрээр үргэлжилж өчигдөр сургалтын төгсгөлд МХБХ-ны талбайд фестивалийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.Тодруулбал, фестивалийн үйл ажиллагаанд ОУХБХ-ны Сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин Юри Жоркаефф болон БНСУ хөлбөмбөгчин Ча Бум Кум нар гэр бүлийн хамтаар мөн Германы эмэгтэй шигшээ багийн тоглогч Жулиа Симич нар оролцсоноороо онцлог юм.

“FIFA FOOTBALL FOR SCHOOL” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188