• Өнөөдөр 2025-06-02

“FIFA - Football for School” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2022-04-12,   278

Олон улсын хөл бөмбөгийн холбооны сангийн дэмжлэгтэй Football for School буюу сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийг Монголын хөл бөмбөгийн холбоо, Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байна. Сургалтыг ОУХБХ-ны сургагч багш Alexandra Gross, Alberto Giacomini, Alexandra Huete, Antonio Buenano нар уригдан ирж удирдан явуулсан бөгөөд сургалтад МХБХ-ны сургагч багш нар болон Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн багш нар сургалтад хамрагдлаа. Уг сургалт 2022 оны дөрөвдүгээр сарын 9-11-нд онол, практик хосолсон хэлбэрээр үргэлжилж, сургалтын төгсгөлд МХБХ-ны талбайд фестивалийн үйл ажиллагаа болсон юм. Тус фестивалийн үйл ажиллагааны ОУХБХ-ны сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин, 1998 оны Дэлхийн аварга Юри Жоркаефф болон БНСУ-ын хөлбөмбөгчин Ча Бум Кум нар гэр бүлийн хамтаар мөн Германы эмэгтэй шигшээ багийн тоглогч Жулиа Симич нар оролцлоо.

“FIFA - Football for School” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188