• Өнөөдөр 2024-05-12

Монголын оюутны спортын V их наадам энэ сарын 5-нд эхэлнэ

2022-04-04,   590

Цар тахлын улмаас завсарласан Монголын оюутны спортын V их наадмыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болжээ. Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү наадамд 27 их дээд сургуулийн 1500 гаруй оюутан тамирчин, багш, дасгалжуулагч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тэмцээний сагсан бөмбөгийн алт, мөнгө, хүрэл медальтнууд тодорч, гандболын тэмцээн болж байх үеэр цар тахлын улмаас тус наадам цуцлагдаж, хойшлогдсон билээ. Харин Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын өнгөрсөн сард гаргасан тушаалаар оюутны V их наадмыг энэ сарын 5-нд буюу ирэх мягмар гарагаас ирэх тавдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулах шийдвэр гаргажээ.

Монголын оюутны спортын V их наадам энэ сарын 5-нд эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188