• Өнөөдөр 2024-05-14

М.Уранцэцэг холимог тулааны бэлтгэлдээ оржээ

2022-03-31,   346

Олимпын хүрэл медальт,Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг  жүдо бөхийн спортоос  зодог тайлсан билээ.  Холимог тулааныг сонгон  хичээллэхээр энэ сарын 24-нд АНУ-ыг зорьсон юм. Тэрбээр  UFC-ийн олон аваргуудыг төрүүлсэн "Jackson Wink MMA" клубт, тэдний хамт олонтой бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. Тус клубт монголын анхны тулаанч Д.Батгэрэл хичээллэдэг  аж.
 
 
М.Уранцэцэг тус клубт таван сарын турш бэлтгэл хийх юм байна. StrawWeight буюу -52 кг жинд тулалдах юм. "Jackson Wink MMA" клуб ийнхүү мэдэгдэлдээ "Монголын тулааны урлагийн домог түүний баг манайд ирсэн нь нэр төрийн хэрэг.  Олон улсад үзүүлсэн амжилт үнэхээр гайхалтай. Одоо холимог тулаан руу орж байна. Түүнтэй мэдлэгээ хуваалцана гэхээс бид догдолж байна" гэжээ.

М.Уранцэцэг холимог тулааны бэлтгэлдээ оржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188