• Өнөөдөр 2024-05-13

“Хасын хүлэгүүд” баг долоо дахь удаагаа аваргын цом хүртлээ

2022-03-22,   354

Хасын Хүлэгүүд баг сагсан бөмбөгийн 2022 оны "Янзтай Дээд лиг"-ийн аварга болсноор Монголын сагсан бөмбөгийн түүхэнд долоо дахь удаагаа аваргалсан цорын ганц баг . Тус баг 2004 оны Дээд лигээс эхлэн өнөөг хүртэл монголын сагсан бөмбөгийн дээд түвшинд маш амжилттай оролцсоор байгаа юм. Сагсанбөмбөгийн 2022 оны улирлаас олон жил талцаж хуваагдсан сагсан бөмбөгийн холбоод эв эеийг хичээн нэгдэж ийнхүү Дээд лигийг амжилттай зохион байгуулсан юм. Мөн хоёр жил үргэлжилсэн “Ковид-19” цар тахлын үеэр сагсан бөмбөгт хайртай хүүхэд, залуус, сонирхогчиддоо Дээд лигийн тоглолт зориулагдсан гэдгээрээ ач холбогдол өндөр байв. Хүлэгүүд багийнхан энэхүү содон улиралд түрүүлэхийн төлөө багаараа хичээсний үр дүнгээ үзлээ. Түүнчлэн 2022 оны "Янзтай Дээд лиг"-ийн финалын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Хасын Хүлэгүүд багийн ахлагч Б.Билгүүн, “Шилдэг дасгалжуулагч”-аар Хасын Хүлэгүүд багийн дасгалжуулагч Д.Пүрэвдорж тус тус шалгарлаа.

“Хасын хүлэгүүд” баг долоо дахь удаагаа аваргын цом хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188