• Өнөөдөр 2025-09-19

Монголын эмэгтэй биатлончид Ази тивийн АШТ-ээс мөнгө, хүрэл хүртлээ

2022-03-16,   442

Казахстаны Щучинск хотноо 2022 оны гуравдугаар сарын 12-22-нд биатлоны Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож буй Монголын биатлоны шигшээ багийн тамирчид амжилттай оролцож нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд буй юм. 
Өнгөрсөн ням гарагт болсон эмэгтэйчүүдийн 12.5 км-ийн ганцаарчилсан гараанд Мөнхбатын Должинсүрэн биатлоны спортоор Ази тивийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Харин өчигдөр М.Должинсүрэн, Д.Энхчимэгийн хамт буухиа төрөлд хурд, хүч, ур чадвараа сорьж хүрэл медалийн эзэд болоод байна. Мөн эрэгтэйчүүдийн 15 км-ийн ганцаарчилсан гараанд Э.Энхсайхан зургадугаар байрт шалгарсан билээ

Монголын эмэгтэй биатлончид Ази тивийн АШТ-ээс мөнгө, хүрэл хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188