Самбо бөхийн залуучуудын 2019 оны улсын аварга, Азийн аварга, “Казак курес”-ын насанд хүрэгчдийн Азийн аварга, Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт спортын мастер А.Хатансайхантай ярилцлаа.
Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
- Намайг Амарсайханы Хатансайхан гэдэг. Би Дорнод аймгийн Цагаан-овоо суманд төрж өссөн. Спортоор хичээллээд найман жил болж байна. Тэр дундаа самбо бөхөөр хичээллээд гурван жил болж байгаа.
- Дэлхийн Залуучуудын аваргаас хоёр дахь удаагаа мөнгөн медаль авч хошой аварга боллоо. Тэмцээнийхээ талаар яривал?
- “Дэлхийн аварга” тэмцээн маань аравдугаар сард Узбек Улсын Ташкент хотод болж өндөрлөлөө. 27 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг Баярсайхан, Энхбаяр багш ìààíü удирдаж авч явсан. Монголын баг тамирчдын хувьд амжилттай оролцоод ирлээ. Миний барилдааны тухайд -57 жинд алтан медалийн төлөө барилдсанч гарандаа гэмтэл авч мөнгөн медаль хүртсэн. Тиймээс сэтгэлдээ хүртэл сайхан барилдаж чадаагүй гэсэн үг.
-Тэмцээнд явахад гэрийхэн тань юу гэж захисан бэ?
-Тэмцээнд явахын өмнө манай аав, ээж хөдөөнөөс “Амжилттай оролцоод ирээрэй” гээд видео бичлэг хийгээд явуулсан байсан. Түүнийг нь үзээд маш их сэтгэл хөдөлæ, çаавал ялна, аварга болно гэсэн тэмүүлэл дүүрэн явсан ч энэ удаад зорьсондоо хүрч чадсангүй.
-Таны бодлоор тамирчны баримтлах ёстой гол зарчим юу вэ?
-Өрсөлдөж байгаа тамирчнаа дан ганц хүчээр дийлэх боломжгүй. Тухайн хүнээ сайн судалж, мэхээ яаж хийж байна, сул болон давуу талуудыг анзаарч чадвал их зүгээр. Хамгийн чухал нь өрсөлдөгч тамирчнаа ямар мэх хийх гэж байгааг маш сайн мэдрэх ёстой. Гэхдээ миний хувьд аливаа тэмцээний өмнө өөрийгөө тултал нь бэлдэхийг л зорьдог доо.
-Хамгийн анх оролцсон томоохон тэмцээн тань юу вэ?
- ОХУ-ын Улан-Үдэ хотноо болсон жүдогийн өсвөрийн VI их наадмаас мөнгөн медаль авч байсан. Дараа нь улсын тодотголтой ихэнх тэмцээнд оролцож, бэлтгэлээ базааж байгаад Азийн аваргад орсон. Дэлхийд гарах анхны том тэмцээний гараа тэр болсон.
-Спортод хөтөлж оруулсан багшийнхаа талаар яривал?
- 2011 онд Цагаан-овоо сумын сургуулийн биеийн тамирын Ж.Оргилсайхан багш маань намайг “Чи бэлтгэл хийгээд үз. Болохоор байвал тэмцээнд явна шүү” гэж хэлж байлаа. Тэгээд 14 хоног жүдогийн бэлтгэл хийж анхны тэмцээн болох аймгийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд орж мөнгөн медаль хүртсэн. Богино хугацаанд бэлтгэл хийгээд амжилт гаргасан болохоор урамшаад бэлтгэлээ таслахгүй хийж, өөрийгөө спортод сорихоор шийдсэн. Дараа нь Зүүн бүсийн тэмцээнд ороод алтан медаль авч байлаа. Бэлтгэлээ сайн хийгээд хичээгээд байвал барилдаж болмоор санагдаад жүдогоор тууштай хичээллэж эхэлсэн дээ.
-Танайх бөхийн удамтай юу. Ойр дотны хүмүүсээс тань тамирчин ах, дүү бий юу?
-Манай том ах спортод их дуртай. Спортоор хичээллэдэг байсан нь надад нөлөөлсөн. Ах маань өглөө бүр хичээл орохоос өмнө гүйдэг, жүдогоор барилддаг, үргэлж бэлтгэл хийдэг байсан. Байнга хамт байж, хэрхэн дасгал сургуулилалт хийж байгааг нь харахаар бэлтгэл хийх хүсэл эрхгүй төрдөг юм билээ.

-Улсын чанартай олон тэмцээнд жүдогийн төрлөөр барилдаж байсан. Самбо бөхөөр яг хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Самбо бөхөөр 2017 оноос хичээллэж эхэлсэн. Анх самбо бөхийн спортоор ганцаараа хичээллэж эхэлсэн. Яг тэр үед зааж, чиглүүлэх багш байхгүй, өөрөө бэлтгэлээ хийдэг байсан. Жүдогоор барилддаг учраас тийм ч хэцүү зүйл тулгараагүй. Самбо бөхийн төрлөөр хамгийн анхны тэмцээн болох “Өсвөрийн аварга”-д ороод хүрэл медаль авч байлаа. Түүнээсээ маш их урам ав÷ бэлтгэлээ хийæ уралдаан тэмцээнд ороод өөрийгөө сориод байж болох юм байна гэж ойлгосон.
Миний цаашдын зорилго бол насанд хүрэгчдийн дэлхийн аварга болох. Мөн олимпийн аварга болж, эх орныхоо далбааг дэлхийд мандуулах чин хүсэлтэй.
-Жүдо, самбо хоёр дүрмийн хувьд өөр. Жүдогоор барилдаж байгаад самбо руу ороход тулгарч байсан бэрхшээл юу байв?
-Зорьсон зүйлээ эргэлзэлгүй хийж үзэх ёстой гэж би боддог. Тэгээд л шийдээд самбо бөхөөр барилдаж эхэлсэн. Жүдо хөлд өчиг хийдэггүй бол самбо өчиг хийдэг гээд дүрмийн хувьд өөр зүйлүүд бий. Гэхдээ аливаа зүйлд зорилго тавиад түүндээ чин сэтгэлээ зориулж чадвал болохгүй зүйл байхгүй гэж боддог.Самбо бөхөөр хичээллэж эхэлж байхад мэх болон дүрмийн хувьд бага зэрэг хэцүү байсан. Одоо самбо бөхийн спортоор дагнаж барилдаж байгаа учраас төдийлөн алдаа гардаггүй.
-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөж байгаа тэмцээн байна уу. Одоо хэн багшийн удирдлагад бэлтгэл сургуулилалтаа хийж байна вэ?
- Самбо бөхийн холбооны багш Ж.Баярсайхан, гавьяат багш Г.Үүрцолмонгоор удирдуулж бэлтгэлээ хийж байна. Гараа гэмтээсэн учраас бэлтгэлээ түр хугацаанд завсарласан. Удахгүй бэлтгэлдээ орно. Одоогоор төлөвлөсөн тэмцээн байхгүй. Хичээлээсээ хоцорсон байгаа учир хичээлдээ шамдаж байна.
-Батлан хамгаалах их сургуульд инженерээр суралцдаг гэсэн. Энэ сонголтыг яагаад хийх болов?
-Одоо хоёрдугаар дамжаанд суралцдаг. Зэвсэгт хүчин, арми бол спортыг маш их дэмждэг газар. Батлан хамгаалах их сургуулийн харьяа “Алдар” спорт хороонд орох боломж бүрддэг. Мөн спортын хүн сурахад олон давуу талтай. Улсын болон Дэлхийн тэмцээнд амжилттай оролцвол кредитийн урамшуулал гэх мэт олон давуу тал байдаг шүү.
-Ирээдүйн зорилгоосоо хуваалцаач?
-Миний цаашдын зорилго бол насанд хүрэгчдийн дэлхийн аварга болох. Мөн олимпийн аварга болж, эх орныхоо далбааг дэлхийд мандуулах чин хүсэлтэй. Тиймээс одооноос бэлтгэлээ хийж байна. Миний бодлоор зорьсон зүйлээсээ ухрахгүй, зоригтой тэмүүлж чадвал бүх зүйл болно. Хамгийн гол нь тууштай бэлтгэл сургуулилалтаа хийж, өөрийгөө дайчилж чадвал залуу хүн амжилтад хүрэхэд ойрхон.

-Гаргасан амжилтуудаасаа дурьдвал?
-Одоогийн байдлаар Тив, Дэлхий, улс, аймгийн тэмцээнээс 60 гаруй медаль хүртсэн. Үүнээс Оюутны УАШ тэмцээнд Самбо, Жүдо төрлөөр алтан медаль авсан. Мөн Самбо бөхийн залуучуудын УАШ тэмцээнээс алтан медаль, 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах “Курес бөх”-ийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Сүүлийн тэмцээн болох Дэлхийн аварга шалгаруулах Самбо бөхийн тэмцээнд амжилтаа бататгаж дахин мөнгө авч хошой аварга болсон.
| Тамирчин хүн Өрсөлдөгчөө маш сайн мэдрэх ёстой |
|
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
"ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
ҮТХН 3.0-ын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцууллаа
2026-03-09 13:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |