• Өнөөдөр 2025-05-31

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сад болно

2021-12-19,   187

    Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар хуралдсан Дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар ирэх жилийн улсын аваргын тэмцээний хуваарийг хэлэлцэж баталлаа. 2022 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 11-нээс 14-ны хооронд Буянт-Ухаа спорт цогцолборт дөрөв дэвжээн дээр зохион байгуулахаар болжээ.
 
 Дараа нь  нэгдүгээр сарын 20-23-нд Францад Grand Prix de France Henri Deglane, 20-24-нд Казахстанд Кунаевын нэрэмжит тэмцээн, 26-30-нд Красноярскт Ярыгин Гран При гэсэн олон улсын тэмцээнүүдийн хуваарь гарчээ.
 
Харин  Ардын боловсролын тэргүүний ажилтан, чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээн арванхоёрдугаар сарын 20-22-нд Дархан-Уул аймгийн спорт хорооны зааланд болохоор товлогджээ.

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сад болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188