• Өнөөдөр 2025-05-31

Б.Батгэрэл Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар томилогдлоо

2021-12-15,   185

   Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, энэ оны тайлангаа хэлэлцэж, санал солилцлоо. Мөн ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт, "Улаанбаатар-2022” Гранд Слам тэмцээний зохион байгуулах хороог байгуулах, Монголын жүдо бөхийн холбооны дүрэм, журамд нэмэлт өөрчлөлтийг хийн баталлаа. Түүнчлэн Монголын жүдо бөхийн холбоо бүтэц зохион байгуулалтыг шинээр баталсан бөгөөд 2022 оны зургадугаар сарын 27-нд ээлжит их хурлаа товлосон байна.
 
   Мөн Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ОУХМ Батцэцэгийн Батгэрэлийг, ерөнхий менежерээр Баттулгын Тэмүүлэнг тус тус томилсон байна. Б.Батгэрэл нь 2004 оноос жүдо бөхийн спортоор барилдаж эхэлсэн. 2011-2017 онуудад шигшээ багийн тамирчин, 2017-2019 онуудад Хонгконгын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, 2019 оноос Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан, Алтан гадас одонтой нэгэн юм.

Б.Батгэрэл Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар томилогдлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188