• Өнөөдөр 2025-05-31

Б.Буяндэлгэр Жюү Жцүгийн дэлхийн хошой аварга, Б.Энхтүвшин дэлхийн аварга боллоо

2021-11-18,   233

    Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 14-нд эхэлсэн “World pro jiujitsu championship” тэмцээний хар бүсний Мастерс1 ангиллын 70 клограммын жинд барилдсан Б.Буяндэлгэр алтан медаль хүртэж, энэ жиндээ дэлхийн хошой аварга, бор бүсний Мастерс4 ангиллын 85 клограммын жинд зодоглосон Б.Энхтүвшин алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.
 
Ташрамд дурдахад, өсвөр үеийн ангилалд барилдсан Б.Билгүүнтэй -37 клограммын жинд алт, Г.Энхжин 48 клограммын жинд мөнгө, Б.Тэмүүлэн -55 кг-н жинд хүрэл медаль, хөх бүсний Мастерс1 ангиллын 62 килограммын жинд барилдсан Т.Цэнд-Аюуш аваргалж алт, Мастерс4 ангиллын 120 клограммын жинд зодоглосон Д.Баярсайхан мөнгө, Мастерс1 ангиллын 49 клограммын жинд барилдсан Н.Чаминтуяа  мөнгө, Мастерс2 ангиллын ягаан бүсний  94 килограммын жинд барилдсан Б.Батжаргал хүрэл медаль хүртсэн билээ.
 
 

Б.Буяндэлгэр Жюү Жцүгийн дэлхийн хошой аварга, Б.Энхтүвшин дэлхийн аварга боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188