• Өнөөдөр 2025-05-31

Монголын жүдочид Бакугийн Их дуулгаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ

2021-11-08,   501

Азербайжаны нийслэлд болж буй “Баку-2021” Их дуулга /Гранд слам/ тэмцээний сүүлийн өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-д хүчээ сорьсон Олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн Унгар, Бразилын жүдочдыг ялж, аваргын төлөө Германы бөхтэй барилдан ялагдаж мөнгөн медаль хүртэв. 
 
Мөн энэ өдөр хүч үзсэн Олон улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл +100 кг жинд хүрэл медалийн эзэн болов. Өмнөх өдрүүдэд Монголын шигшээ багаас ОУХМ Б.Ганхайч /63 кг/ мөнгө, Б.Хорлоодой /52 кг/, Ц.Цогтбаатар /73 кг/ хүрэл медаль хүртсэн билээ. Ийнхүү Монголын жүдочид Бакугийн Их дуулгаас 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.

Монголын жүдочид Бакугийн Их дуулгаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188