• Өнөөдөр 2025-05-31

Д.Цэндбаатар: Би жиндээ орсон, сөгдөж, мөргөж гуйсан

2021-10-03,   526

           Монголын Боксын холбоо ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд сорилго тэмцээнд ялсан Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд халз тулаан явуулахаар болсон. Уг халз тулаан өнөөдөр Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болох ёстой байв. Дүрмийн дагуу тамирчид өнөөдөр 07:00-08:00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орох байсан.
 
Гэтэл МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй. Харин ОУХМ О.Тулга эрүүл мэндийн үзлэгтээ ирж, жиндээ тэнцсэн.
 
Нэгэнт МУГТ Д.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ орж, 60 килограммын жиндээ орсноо батлаагүй учраас ДАШТ-д ОУХМ О.Тулга явах нь тодорхой боллоо гэх мэдээллүүд цацагдаж эхлээд буй.
 

Тэгвэл МУГТ Э.Цэндбаатар өөрийнхөө цахим хуудсаар богино бичлэгийн хамт тайлбар хийжээ.

Тэрбээр "60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” хэмээн бичиж, 60 килограмм зааж буй бичлэгийн хамт нийтэлжээ. 

 

             МУГТ Д.Цэндбаатар энэхүү халз сорилын өмнө “Намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах бүх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Би тэнд өөрийгөө харуулмаар байна" хэмээн мэдэгдэл хүртэл хийж байв. Тэгсэн атлаа яагаад халз тулааны эрүүл мэндийн үзлэгтээ ороогүй талаар Д.Цэндбаатарынх нь өөрийнх нь энэхүү мэдэгдлээс ө өр мэдээлэл одоогоор алга байна. Монголын Боксын холбооноос ч энэ асуудал дээр ямар нэг тайлбар хийгээгүй байна. 

Д.Цэндбаатар: Би жиндээ орсон, сөгдөж, мөргөж гуйсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-03 13:05:59
    lol: shuud l yu bolsoniin heleech . yu ch geed bgaan
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188