• Өнөөдөр 2025-05-31

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

2021-09-20,   314

 
   Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа энэ сарын 18-ны өдөр шинэчлэгджээ.  
 
   Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртлэх эмэгтэй чансааг Монгол Улс  тэргүүлж эхэлсэн мэдээг ФИБА цацлаа.  Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангилалын хоёр багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн.  
 
   U21 хүртлэх насны шигшээ баг Франц, Румын Улсад болсон Европын бүсийн FIBA 3x3 U21 Nations League цуврал тэмцээнд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан билээ.  Харин С.Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет Улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3x3 U23 Nations League-ийн зургаан цуврал тэмцээнд өрсөлдөж гурав удаа түрүүлж, гурван удаа хоёрт орсон.  
 
   Тус тэмцээнд оролцсон 26 орноос манай баг Рум Улсын Бухарест хотод болсон FIBA 3x3 Nations League-ийн Финалын шилдэг найман багийн нэгээр шалгарлаа.  Дээрх цуврал тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748,763 болж Монгол Улс Дэлхийн чансааны тэргүүн дээдэд жагсаж эхэллээ.

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188