Нэг үгээр бол “дүлий” мэт байсаар олимпын наадамтай золгосон гэсэн үг
Учир мэдэх хүмүүс “Боксын холбоо Э.Цэндбаатарыг ашиглаад хаячихлаа” хэмээн жиг жуг хийцгээж байна. Учир нь, Монголын Боксын холбоо “Токио-2020” олимпын наадамд Э.Цэндбаатарт бат итгэж, найдлага тавьж байжээ. Тэд олимпоос медаль хүртэж, Боксын тамирчдын амжилтын буухиаг Э.Цэндбаатарыг үргэлжлүүлнэ хэмээн итгэж, алдаа дутагдал бүрийг нь уучилсаар ирсэн гэнэ. Нэг үгээр бол “дүлий” мэт байсаар олимпын наадамтай золгосон гэсэн үг. Харин итгэж байсан тамирчин нь амжилтаа “луйвардуулж”, ганзага хоосон ирснээр холбооныхны “сонсгол” орж, шигшээ багаас нь өчиггүй, дуу нэгтэйгээр хөөх шийдвэр гаргасан аж.
(3).jpg)
2017 он. Боксын спортын ОУХМ, “Рио-2016” зуны олимпын наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар 2017 оны гуравдугаар сарын 18-19 нд шилжих шөнө бусдад зодуулж, ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгдсэн байдаг. Түүнийг үл таних согтуу залуус зодож, улмаар автомашинаар хөөж, мөргөсөн гэдэг. Тэрбээр энэ талаар ярихдаа “Хандгайтад байрласан байрнаасаа шөнөөр явсан нь бидний буруу. Би шигшээгийн зарим тамирчинтай дарвиж гараад, шоудсан. Уг нь бид ямар нэгэн асуудал гаргалгүй шууд бэлтгэлийн байр руугаа буцах гэж байсан юм. Нэг газраас гарч явтал хэдэн залуу араас ирснээ элдвээр хэлсэн. Бид эхэндээ "Шөнийн цэнгээний газар зодуулсан залуустайгаа андуурч байгаа бололтой" гэж бодсон юм. Тэгээд "Та нар хүн андуураад байна. Бид боксчин. Ямар нэгэн асуудал үүсгэмээргүй байна" гэтэл нэг нь "Чи муу боксчин байхаараа яадаг юм бэ. Томроод байгаа юм уу" хэмээнгүүтээ зодоон эхлүүлж, "Ална" гэж учир зүггүй дайрсан. Бид аль болох зодолдохгүйг хичээн, зугтаасан юм. Би такси барих гээд зогсож байтал нөгөө залуус араас машинаар гүйцээд ирдэг юм байна. Бүр урсгал сөрөнгүүтээ над руу тулаад ирлээ. Арай ч дайрчихгүй байлгүй дээ л гэж би бодсон л доо. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Би дахиж алдаа дутагдал гаргахгүй. Бор дарснаас хол яваарай” хэмээсэн юм. Байрласан байрнаасаа “оргож” шөнийн цэнгээний газарт зодоон үүсгэж, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн түүнийг Боксын холбоо “уучилж” зүгээр өнгөрөөсөн юм.
Би дахиж алдаа дутагдал гаргахгүй. Бор дарснаас хол яваарай
.jpg)
Тус зодооны талаар дасгалжуулагч С.Эрдэнэбат хэлэхдээ “Би тухайн үед гурван тамирчинтайгаа хамт шигшээ багийнхны байрлаж байсан зочид буудлын хажууханд байрласан юм. Тэмцээний үеэр тамирчид 22:00 цаг гээд унтаж, амарсан байх ёстой. Медалийн төлөөх тоглолтын өмнөх орой 24:00 цагийн үед би буудлынхаа урд талд тамхи татаад зогсож байлаа. Гэтэл Э.Цэндбаатар нэг залуутай хамт бөөн дуу шуу болчихсон хашхираад ирж байхаар нь хамт зогсож байсан хүндээ “Би дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй. Нэг үг хэлээд асуудал үүсэх байх” гэж хэлээд би буруу хараад зогсчихсон юм. Э.Цэндбаатартай хамт явж байсан тамирчин нь миний урдуур явж байгаад намайг харснаа “Өө, багшаа уучлаарай” гэхээр нь “Чи чинь согтуу байгаа юм уу. Хурдан очиж амар” гэж хэлсэн. Гэтэл Э.Цэндбаатар нөгөө найзыгаа түлхэж, над руу агсарсан. “Чамайг яг одоо ална. Шигшээ багынхнаа дуудаж цааш харуулна. Би чамайг яг одоо алдаг дээрээ тавьчихсан байна” гээд л орилоод эхэлсэн. Э.Цэндбаатар согтуу байсан учраас намайг хоёр, гурван удаа цохихдоо хальт цохиод газар духаараа унасан. Тэрнээс би түүнийг ганц ч удаа цохиогүй. Э.Цэндбаатар надтай муудахаас 30 минутын өмнө баарнаас гараад хоёр эмэгтэй, гурван залууг элдвээр хэлж, тэдэнтэй зодолдсон байна лээ. Нэг эмэгтэйг нь Э.Цэндбаатар цохиж, ухаан алдуулсан гэсэн” хэмээн ярьж байлаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дасгалжуулагч багшаа зодсон түүний Үндэсний шигшээ багийн нөхөд нь болон Боксын холбоо мөн л уучилсан юм.
Э.Цэндбаатар нөгөө найзыгаа түлхэж, над руу агсарсан. “Чамайг яг одоо ална. Шигшээ багынхнаа дуудаж цааш харуулна. Би чамайг яг одоо алдаг дээрээ тавьчихсан байна” гээд л орилоод эхэлсэн
2020 он. Тус оны арванхоёрдугаар сарын 10-нд гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Олимпын гүүр”-ний урд авто замын хэсэгт хувцасгүй, нүцгэн, явж, чанга дуугаар гудамж талбайд “Би Монголын Цэндбаатар байна” хэмээн орилсон үйлдэл гарсан нь олны анхааралд өртсөн билээ. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Э.Цэндбаатарыг нүцгэн явж байхад нь Цагдаагийн алба хаагчид саатуулж, мэдүүлэг авч, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн байдаг. Саатуулах үедээ Э.Цэндбаатараас мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын түргэвчилсэн шинжилгээ авсан билээ.
2021 он. Монголын Боксын холбооны бага хурал есдүгээр сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд болж, шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. Боксын тамирчид хурлын дараа “Наран плаза”-ын зургаадугаар давхарт байрлах “New york” ресторанд “найрлаж” зодолдсон байдаг. Э.Цэндбаатар цахим хуудастаа лайв хийж, “Энэ хоёр намайг зодчихлоо. Ингээд нэг айлын амьдрал дуусна шүү дээ” хэмээн цус, нөжтэйгөө холилдсон байдалтай ярьсан юм. Тэрбээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус бичлэгийг хийж, боксчдод зодуулсан тухай дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн гэдэг.
Харин түүнээс энэ талаар тодруулахад, үгүйсгэж, бичлэг хийгээгүй хэмээн мэлзсэн билээ.
| Боксын холбоо Э.Цэндбаатарыг цээжээрээ хамгаалж, олимпод хүч үзүүлээд, эцэст нь шигшээ багаасаа хөөлөө |
|
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |