• Өнөөдөр 2025-05-31

Улсын аварга Э.Оюунболд аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодлоо

2021-08-17,   425

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.\

Тавын даваанд улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн Ноён сумын харъяат, "Хилчин" спорт хороо, "Эрхэт Монгол" группийн бөх, аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодлоо.
 
Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзэж байна.

Улсын аварга Э.Оюунболд аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188